Т.Энхцэцэг дэлхийн аварга боллоо
Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотноо жүдо бөхийн ахмадын ДАШТ боллоо. Тус тэмцээнд манай улсаас нийт 9 тамирчин оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн F1 ангилалд спортын мастер Төрбатын Энхцэцэг 63 кг-д өрсөлдөн алтан медаль хүртсэн байна.

Мөн ахмадын ДАШТ-ий хошой аварга ОУХМ Лигдэнгийн Баярмаа F3 ангилалд мөнгөн медаль хүртсэн бол F3 ангилалын 70 кг-д ОУХМ Батмөнхийн Болорцацрал, F4 ангилалын 63 кг-д Раадангийн Дэчинмаа нар хүрэл медаль хүртлээ.


Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцсон байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.