Фүкүшимагийн атомын цахилгаан станцын зарим эд анги автоматаар унтарчээ
Японд өнөөдөр 6.00 цагийн орчимд Фүкүшима, Мияаги, Ибараки хотноо  6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "NHK"  агентлаг мэдээллээ. Гэнэтийн байгалийн гамшигтай холбогдуулан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна.

Тэгвэл тус улсад байдал ямар байгаа талаар Япон улсад амьдарч байгаа нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үүрээр /05.40 орчимд/ газар хөдөлж, байшин шажигнаснаар сэрэв. Овоо сэгсэрлээ.  Фүкүшима, Сэндай хавьд байдал хүндэрчээ. "Цунами ирж байна, зугтаарай, өндөр газар луу яаралтай очиж хорогдоорой' гэсэн болзошгүй аюулаас сэргийлсэн мэдээ бүх телевизийн эфирээр цацагдсаар. АПЕК-ийн хуралд оролцож, Аргентинд айлчилж яваа Ерөнхий сайд Ш.Абэ иргэддээ хандаж үг хэлж байна. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын зарим эд анги автоматаар унтарч зогссон гэнэ. Мэдээллийг сайтар авч, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөөрэй нутаг нэгтнүүд минь!” хэмээн бичжээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.