Шагнал уу, шийтгэл үү?
С.Баяр Англид Элчин сайдаар томилогдсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Түүнийг тойрсон дуулиан шуугиан дор арван улсад Элчин сайдаар очиж байгаа нэр дэвшигчид УИХ-ын шүүлтүүрээр төвөггүйхэн ороод гарлаа. Ялангуяа МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-ын гишүүдээс хатуухан үг сонсох байсан байх. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор данс гээд намынх нь гишүүд ч зүгээр суулгасангүй. Иймэрхүү асуултад “...УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тийм заалтыг Үндсэн хуульд оруулсан хүний нэг нь би. Тэглээ гээд УИХ-ын танхимд хүн гүтгэж болохгүй л дээ, эрхэм гишүүд ээ. Ямар нэгэн байдлаар мөнгө зээл авсан асуудалд Ерөнхий сайд байхдаа би албан тушаалаа урвуулан ашигласан, найз нөхөддөө авч өгсөн тухай асуудал байвал түүнийг хууль хяналтын байгууллага, шалгаад тогтоох учиртай юм. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Би Ерөнхий сайд байхдаа түүний дараа ч энэ асуудал дээр ямар нэгэн учир холбогдолтой байгаагүй гэдгийг энэ танхимд хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн шиг хариулж байлаа. Ингэсээр тэр Англид суух Элчингээр томилогдоод авлаа. Мэдээж хэрэг, УИХ-д 65 суудалтай МАН-ын томчууд тохироод оруулж байхад томилогдохгүй гээд ч яахав. Энэ ч яахав,  хамгийн гол нь С.Баярын энэ удаагийн ажил нь шагнал уу, шийтгэл үү гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байгаа юм.
 
Тэр өмнө нь Орост Элчингээр сууж байсан л даа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга хүртэл дэвшсэн хүн. 2009 онд гэнэт бүх “ноосоо” тушаачихаад яваад өгсөн. Энэ хооронд хааяа Монголд ирнэ. Ихэнхдээ гадаадад амьдардаг тухай эх сурвалжуудын мэдээлэл бий. Харин 2016 оны сонгуулийг ил биш далд удирдсан. Өөрөөр хэлбэл, М.Энхболд түүнийг урьж сонгуулийн штабыг удирдуулсан хэрэг. Үр дүнд нь МАН үнэмлэхүй яллаа. Тэгэхээр ялалтын дараа л “...С.Баяр Англид Элчингээр явах нь” гэсэн яриа гарсан нь сонгууль удирдахаар ирэхдээ л хийсэн тохироо байж мэдэхээр байгаа юм. Учир нь С.Баяр, Англи улс хоёр холбоотой. Оюутолгойн эзэн Рио Тинтогийн төв нь Англид байдаг. Тэр утгаар нь зарим эх сурвалж С.Баярыг Англид томилуулах Рио Тинтогийн захиасыг биелүүлчихлээ гэж хардсан биз ээ. Ер нь Рио Тинтогийн хувьд тэртэй тэргүй Монголыг “барьчихсан” компани. Улстөрчид өөрийн PR-ыг өндийлгөх л гэж Оюутолгойн гэрээ энэ тэр ярьдаг болохоос Рио Тинто дээр очоод даналздаг, С.Баярыг заамдаж аваад хариуцлага тооцдог ганц боловч хүнийг бид өнөө хэр нь хараагүй л байна. Юутай ч С.Баяр гэдэг хүн Рио Тинтод дөхөөд суучихлаа. Тэдний харилцаа Лондонд  хэрхэн өрнөх вэ гэдэг дараагийн асуудал юм. Тэгэхээр “...Улстөрөөс гарлаа. Улс төр хавиар эргэлдэж амьтан хүний ад шоо болохгүй”  хэмээн хэд хэдэн удаа зоригтой мэдэгдсэн С.Баяр үгнээсээ буцан Элчин сайдын суудал руу зүтгэжээ. Тэгээд МАН-ыг ялахад оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, шагналаа авлаа.
 
Нөгөө талаасаа С.Баяр шагнуулсан бус шийтгүүлсэн байх талтай. 1960-1970-аад оны үед сайд буухаараа Элчинд, бух өтлөхөөрөө заазанд явдаг гэх үг байсан юм билээ. Үг ч гэж Элчин сайдаар томилоод дэвшүүлсэн зайлуулдаг байж. Тэр үед өнөөдрийнх шиг хэдхэн сарын дотор хэн ч биш нөхдүүд ээлжлээд сайдын албыг залгуулж байсангүй. Сайд гэдэг сайтар шалгарсан улстөрчид,  эдийн засагчид,  дипломатчид байсан байдаг. Нэг тавигдвал нэлээд хэсэг ажиллана. Харин албан тушаалаа өгөхөөр нь ийн Элчин сайдаар явуулдаг нь бас учиртай байжээ.  Хажууд байх нь шинэ удирдагчдад халгаатай. Айхгүй ч аягүй. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гээд л үгүүд бий. Тэр жишиг. С.Баярыг Англид суух Элчин сайдаар бушуу түргэн томилоод явуулсныг бас л тэгж харж болно. Тэр энд байх нь М.Энхболдод төвөгтэй. Буцаад намын дарга болно гээд ороод ирвэл яах вэ, Сү.Батболдод өвлүүлэн хоцроосон фракцын нөхөд нь бас л байгаа. С.Баяр нэг үг хэлэхэд одоогийн Сү.Батболдын гэх фракцын нөхөд дагаад л гарна. Ер нь л толгойлогч болох гээд ядаж байхад өөрөөс нь толгой өндөр этгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргэлдээд байх нь ямар олиг байв гэж. Тэр утгаараа С.Баярыг Англи руу явуулахын ач тусыг хамгийн түрүүнд М.Энхболд эдлэх нь дамжиггүй. Өнөөдөр харилцаа холбооны хөгжил дээд цэгтээ хүрсэн л дээ. Гэлээ гээд хаа байгаа Лондонгоос Монголын, МАН-ын амьдралыг зохицуулаад байх нь юу л бол.
 
Ингээд үзэхүл С.Баярын энэ томилгоо хаа хаанаа хал балгүй, хэн хэнийхээ хүсэл сонирхлыг багтаасан, жигтэйхэн оновчтой  шийдэл болсон бололтой юм.

Б.Дамдин
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatar 2016-11-23 13:11:25
    amand orson zohioloo aimshiggui bichij bna aa yawaa zamd hutsan nohod bolgonruu yamar chuluu shideltei ni bish
  • 123 2016-11-23 02:36:56
    Үхсэных нь оновчтой байх вэ дээ! Усанд хаясан чулуу шиг л алга болно. Хаа байна нөгөө сүржин яриатай З.Алтай Шведэд хэдэн жил таг байлаашд. Яг амралт л гэсэн үг...
  • Зочин 2016-11-22 14:03:43
    ЕС байхдаа амраг Цолмонгоо дэд сайд болгоод архи уусан үедээ сексдэж С вирус халдаасан гэдэг.
  • Зочин 2016-11-22 10:21:02
    Монголын жирийн ард түмэн сэхээтнүүд өнгөрсөн хугацаанд юу юу болж өнгөрснийг мартаагүй гэдгийг элчин сайдаар томилогдсон 2 ерөнхий сайд санаж явна биз ээ.
  • ккк 2016-11-22 05:55:22
    Хэрэв элчин сайд болгож шийтгэдэг бол хүн болгон л шийтгүүлэхийг хүсэх байх даа
  • Зочин 2016-11-22 04:33:45
    Монгол улсын төрөөр дэндүү дураараа тоглоцгоож байна даа. Ер нь юу л болоод байна аааа
  • зочин 2016-11-22 03:38:38
    Миеэгийн хүү Ерөнхийлөгч болох гэж арай л хурдны морь болох нь халаг байх шив дээ, энэ ер нь хүн алахаас ч сийхгүй нөхөр байх шүү
  • Zail zail  2016-11-22 03:35:33
    Zugeer USA daa hevtej bhad yadgiin. Irj olon doloon yum bolj bhaar, iim l novshnuud ard tumneer togloj humuus chirch novshirdog sht.
  • Zochin 2016-11-22 03:30:19
    Ene tor zasagt itgeh itgel uneheer alga bolloo , luibarchin , abilgagch , ulsaa heden ter bumaar n zarsan humuus , shagnuulaad l saihan amidraad yabaad b,na
  • Zochin 2016-11-22 03:26:22
    Bayariig Angiliin elchingeer yabahiig eserguuzej b,na , ard tumen boslog gargay aa ,
  • Zochin 2016-11-22 03:19:53
    Ene hun mongoliin bayalgiig idej uuj , zugaalj zengej hanaagui yu , bas Angild ochij ulsiin mongoor zargaj zengej , bas yug barzaand tabih gej hor nairuulah
  • haltar manan 2016-11-22 02:44:08
    Монголын төрийг самарсан Баяр сайд. эдийн засаг буруу урсгалд хөтөлсөн өөрөө болон тойрон хүрээлэгчдээ баяжуулж Монголын баялаг эх орноо хахуулд өгсөн сайн сайд...
  • ZOCHIN 2016-11-22 02:38:06
    YAG L ARMID NASAARAA ZUTGESEN OFICER YAG GENERAL BOLDGIIN DAVAAN DEER GADNY NEG BAAGII ORJ IREED L TER GENERAL TSOLYG N MURUNDUU ZUUGEED LAGA BOLOXTOI ADIL YUM....
  • Zochin 2016-11-22 02:17:15
    Энэ хүнд АЛТАН ХӨШӨӨ босгох учиртай юм. Бидний одоогийн сайхан амьдрал энэ хүнтэй салшгүй холбоотой. АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ МАНДТУГАЙ.
  • зочин 2016-11-22 02:13:49
    Их л олон толгойтой хүн юм. Оюу-Толгойд нэг толгойгоо,Англид бас нэг толгойгоо тавих хүн гэсэн шүү. 15 толгойтой мангас байхаа.
  • Elbegee pizdaa 2016-11-22 02:02:01
    Zailaacheee pizdaaa ed nar mongolin ard tymenig dendyy dord yzej doromjilj dyysahgyi ymaaa
    126.229.0.60
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-22 01:50:11
    Uiliin ur gej baidag gesen Bayr ene yawaa nasandaa uiliin uree hurteh boltugai
  • Irgen 2016-11-22 01:45:57
    Энэ хүнд АЛТАН ХӨШӨӨ босгох учиртай юм. Бидний одоогийн сайхан амьдрал энэ хүнтэй салшгүй холбоотой. АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ МАНДТУГАЙ.
  • Ьтт 2016-11-22 01:37:15
    Согтохоороо муухай бархирдаг юм билээ.ТВ.р харсан.
  • Зочин 2016-11-22 01:35:34
    ҮАБЗ-ийн гишүүн, төрийн 3 өндөрлөгт байсан хүмүүсээ гадаадад гаргах нь маш буруу.
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2016-11-22 01:33:10
    АВЛИГАЧДЫГ үнсээр нь Улс төрөөс зайлуулах цаг ирнэ
    66.181.184.16
    Мэдэгдсэн Хариулах