Гадаад валютууд  Монгол төгрөгийн эсрэг өдрөөс өдөрт чангарч байна
Яст мэлхийн хурдтай байсан ам.доллар нэг л өдөр туулайн хурдтай болж даруй 200 төгрөгөөр нэмэгдэж орхисон.  Өнгөрсөн долоо хоногт 2610 төгрөгтэй тэнцэж ирсэн ам.долларын ханш өдгөө  буурч 2434 төгрөгтэй тэнцэж байна.  Ам.долларын ханш ийнхүү өсөж байгаа шалтгааныг дээр дооргүй ярьж, гарах гарц хайж байна. Гэтэл ам.доллар гэлтгүй бусад голлох валютын ханш ч бага багаар өсөж, иргэдийн амьдралд нөлөөлөөд эхэлжээ. 

Сүүлийн хэдэн сарын дотор ам.доллараас гадна бусад улс орнуудын валют бүгд төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, юань 356 төгрөг бол иен 21 мөнгө, евро 2588 төгрөгтэй тэнцэж байна. Голлох валютууд дундаас хамгийн бага өсөлт үзүүлсэн нь ОХУ-ын рубль байгаа аж.

Ийнхүү гадаад валютын ханш төгрөгийн эсрэг чангарах болж, Төв банкнаас ханш тогтворжуулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байгаа хэдий ч ам.долларын ханш уяанаас алдуураад нэлээд хэдэн сарын нүүр үзээд байна.

Валютын ханшийн өсөлт нь зөвхөн Төв банкны шийдвэрлэх асуудал биш бөгөөд хуулиараа үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Засгийн газраас санхүүгийн тогтвортой байдлын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэхийг бизнес эрхлэгчид шаардаж эхэллээ. Учир нь томоохон бизнес эрхлэгчдээс эхлээд жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ам.долларын ханш ихээхэн нөлөөлж байна.

Цаашлаад долларын зээлтэй иргэд болон энгийн иргэдийн үйлчилгээ худалдан авалтад маш их дарамт ирж байгааг хумигдаж буй бизнесийн орчноос  харахад хангалттай.  Ард иргэдийн зүгээс улс орныхоо эдийн засгийн хүндэрч буй байдалд анхаарлаа хандуулж, валютын ханшийг төсвийн зорилтот хэмжээнд хүргэхийн тулд ам.долларын ханшийг дор хаяж 20  хувиар сулруулах ажлыг түргэвчлэн хийж эхлэх шаардлагатай байна.

Голлох валютуудын ханшийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Манай улсын импортын 80 орчим хувийг БНХАУ дангаар эзэлдэг. Тэгэхээр энэ улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн хэлбэлзэл Монголын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг жамтай. Ирэх сард баярын уур амьсгал орж, иргэд ч их хэмжээний худалдан авалт хийж эхэлнэ. Гэтэл  манайхны хамгийн их зорьдог урд хөршийн мөнгөн тэмдэгт манай төгрөгийн эсрэг чангарч байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа юм.  Энэ оны эхний есөн сарын байдлаарх бараа бүтээгдэхүүний ханш өссөн үзүүлэлттэй гарсныг Статистикийнхэн мэдээлсэн.
 
Түүнчлэн юаниас гадна Японы иенийн ханш нэмэгдэж байгаа нь мөн л манай иргэдийн амьдралд нөлөөлж эхлээд байгаа. Учир нь манайхан Япон машиныг ихэвчлэн унадаг. Эдийн засгийн хямралаас үүдэж, иргэдийн худалдан авалт буурсантай холбоотойгоор машины үнэ оны эхний хэдэн сард огцом буураад байсан ч өдгөө нэмэгдэж эхэлсэн. Үүнийг харин ченжүүд иенийн ханш өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. 

Ийнхүү ганц ам.доллар гэлтгүй бусад валютын ханш өсөж, энэ нь эргээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MNT 2016-11-23 05:18:00
    $ changarna usnu gesen ner tomyo hereglehee bolio darga nar aa. Tugrug hansh unj bn gedeg ner tomyo shudraga heltsgee, 25 jil. Tarhi ugaahaa heze bolih wee?
    103.212.118.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Huts 2016-11-22 05:12:48
    Buuraad bhad yu geed hudlaa huurugduh geed bgaa novsh ve
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-22 02:47:54
    хуучин япон машин өндөр үнээр авч бөглөрөөд стрест орж байсанаас автобусаараа үйлчилүүлэж төрдөө мөнгөө өгсөн дээр улс төрчид нь улсыг мөнгийг хулихдаж авна
    202.72.242.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-22 01:54:27
    За одоо энэнээс цааш өсөхгүй эрэлт байхгүй зогсчоод байхад битгий худлаа захиалгаар хөөргөдөөд байгаарай
    202.9.42.100
    Мэдэгдсэн Хариулах
  • $-₮ 2016-11-22 01:36:03
    Доллар байдаг байрандаа байж л байгаа, өсч буураагүй, харин манай ₮ л хэвтэрт орчихоод өнөө маргаашаа хүлээж байгаа учраас л савлаад байгаа юм шдээ!!!
    202.179.26.205
    Мэдэгдсэн Хариулах