Монголын төр дахиад л хүн амын өсөлтийг дэмжих бодлогоо хөсөр хаялаа

Улсын хүн хамгийн багадаа дөрвөн саяд хүрч байж хөгжлийн дугуй нь хурдан эргэж эхэлдэг талаархи эрдэмтдийн судалгаа байдаг юм билээ. Гэтэл манайх одоогоор 3.1 сая хүнтэй л байна. 20 гаруй жилийн турш хоёрхон саяулаа гэгдэж байсныг бодвол бас ч гэж өсчихлөө. Гэхдээ л энэ их өргөн уудам нутагт хүн нь үнэхээр цөөдөх юм аа. Манайхан “Монголчууд таван сая хүрвэл дэлхийг эзэлнэ гэж бусад улсууд айдаг юм гэнэ билээ” гэж өөрсдийгөө хөөргөдөг. Дэлхийг эзлэх нь ч юу юм. Гэхдээ л хүн ам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн эргэлт хурдасч, улс орны хөгжил тэлнэ.
 
Гэвч Монголын төр засгаас хүн амын өсөлт рүү чиглэсэн дорвитой бодлого бараг байсангүй. Ингээд бичихээр худлаа гүжирдлээ гэх эрх мэдэлтэн, элдэв сэтэртэн гарч ирэх байх. Тийм ээ, бодлого гаргаагүй биш гаргасан. 2004 онд гэхэд “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” гээчийг гаргаж байж. Тэр баримт бичигтээ төрөлтийг дэмжих, өөрөөр хэлбэл хүн амын өсөлтийг дэмжсэн зүйл,. заалтуудыг оруулж өгч байж.
 
Тухайлбал, төрөхийн өмнөх, төрсний дараахь болон хүүхдээ өсгөхөд шаардлагатай эрүул мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Гэр бүлийн хос гурав ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөхийг урамшуулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх чиглэл баримтална. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажлын байрыг хадгалж, хүүхэд асарсаны тэтгэмжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар түүний сарын цалингийн хэмжээнд хүргэнэ гэх мэт сайхан сайхан зүйл, заалт байгааг сайшаамаар байна. За тэгээд хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болон бүрэн дунд боловсрол эзэмшихэд төрөөс бүхий л хөрөнгө мөнгөө зарцуулна гэж байл уу. Ямар ч л байсан цэцэрлэгээр дутаана гэж байгаагүй. Биелүүлсэн бол тун ч цогц бодлого.
 
Гэтэл өнөөдрийг хүртэл юуг нь биелүүлэв. Аль заалт нь хэрэгжив. Аль нь ч хэрэгжээгүй. Төр хүн амьщ өсөлтрүүхандсан бодлогоо огт дэмжээгүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Түүнээс нь болоод хүн амын өсөлтийн хурд зогсчихоод байна. Дээр дурьдсан баримт бичигт Монгол Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2.8- 1.4 хувь болтлоо буурсан. Энэ бууралт цаашид хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд 0.9 хувь болох төлөвтэй гээд биччихсэн байгаа. Төлөвсөөд байх юмгүй өсөлт буурч байгаа. 1990-2000 оны хоорон дахь 10 жилийн бууралт шиг “там”-д уначихаагүй байгаа ч хурдтай өсөх шинж алга. Өнөөдөр залуу гэр бүл дунжаар хоёр л хүүхэдтэй байна. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа эрх баригчид, Засгийн газар төрөлтийг дэмжсэн бодлогыг дандаа өрөөний мухарт хаях болов.
 
Өнгөрсөн дөрвөн жилд хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлого яриагүй биш ярьсан. Одоогийн УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэж байсныг толгойлж байсан сайд асан С.Эрдэнэ гурав дахь хүүхдийг дэмжих бодлого гээчийг баахан ярьсан. Гурав дахь хүүхдээ төрүүлбэл цалингийн доод хэмжээний 50 хувьтай тэнцэх цалин олгож байхаар бодлого хэрэгжүүлнэ гээд л байлаа.
 
Уг нь маш зөв бодлого. Ямар ч байсан зүтгэж байгаад энэ бодлогыг гаргаад, хэрэгжүүлсэн бол тун сайн байх байлаа. Тэглээ гээд айл болгон гурван хүүхэд төрүүлдэггүй юм гэхэд маш их нөлөөлөх байлаа. Гэвч тэд хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлогоос мөнгө харамласан. АН-ынхны томчууд, эрх мэдэлтэн дунд хүн амаа өсгөхийг хүсдэг хүн байхгүй бололтой.
 
Тэгвэл 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи болсон. Тиймдээ ч дангаараа Засгийн газраа байгуулж, яамдуудынхаа нэрийг өөрчилж, сайд нараа ч томилсон. Хүн амын хөгжил, нййгмийн хамгааллын яамны нэр өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болчихоод байгаа. Хөдөлмөрийн яамыг нийлүүлээд хүн ам гэдэг үгийг аваад хаячихсан. Хүн амын тухай ярихгүй гэдгээ хэлснээс ялгаагүй л дээ. Энэ том салбарын сайдын суудалд Н.Номтойбаяр гэдэг залуу залрав. Яах вэ, сайн, муу янз бүрээр л хэлүүлж байна. Энэ хүний өнөөдрийг хүртэл хийсэн, хэрэгжүүлэхээр ярьж байсан бодлогуудын дундаас хамгийн их хүлээлт үүсгэж байсан нь “Цалинтай ээж” хөтөлбөр. Монгол Улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Эхэндээ 0-3 насныхүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгохоор ярьж байсан. Сүүлдээ cap бүр өгөхөөр болсон. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эхчүүд улирал бүр 240 мянган төгрөг авах боломжтой гээд л сайд нь ярьж байлаа.
 
Ингэхдээ 0-3 насны хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эхэд өгөх юм уу, эсвэл энэ насны хүүхэдтэй ээж болгон авах уу. Гуравдахь хүүхдийг дэмжих бодлого нь юу юм гэх мэтээр маш олон зүйл тодорхой биш ч ээжүүд энэ хөтөлбөрийг хүлээж байна. Уг нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж байсан. Харамсалтай нь Монгол Улсын төр дахиад л хүн амын өсөлтийг дэмжих боддогоо хаялаа. Бүр хөсөр хаялаа. Дахиад шүү.

Харамсалтай нь МАН-ын Засгийн газар, УИХ энэ хөтөлбөрөөс төсөв харамлав. Өөр олон янзын хөтөлбөрт төсөв баталж өгчихөөд ээжүүдээс харамлаж. Хамгийн наад зах нь маш өндөр төлбөртэй сургуулиудад гэхэд 25 тэрбум төгрөгийн хувьсах зардал төсөвлөсөн. УИХ-ын гишүүд ч өөрсдөө хэлж байна. Жилдээ 4-8 сая төгрөгийн төлбөртэй 20 цэцэрлэгт улсаас хувьсах зардал нэрийдлээр 1.3 тэрбум төгрөг өгөх гэж байна.
 

Өнөөдөр хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгч байгаагаа хүн амын өсөлтийг дэмжих бодлого гэж гүжирдээд байдаг. Хүүхэд бүрт ч гэж дээ, 60 хувьд нь өгч байгаа. Энэ бол үнэндээ хүн амын өсөлтийг дэмжих бодлого биш шүү дээ. Харин “Цалинтай ээж” хөтөлбөрийг бол хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэж хэлж болно. Мэдээж цогц бодлого бол биш. Зүгээр л хүүхэд төрүүлэхийг дэмжинэ, эхчүүдэд үр хүүхдээ өсгөх 2-3 жилд нь цалин өгье л гэдэг хөтөлбөр. Хүүхэд цэцэрлэгт орох үед яах вэ, цаашлаад дунд сургуульд орох үед яаж дэмжих үү. Цэцэрлэгийн хүрэлцээг яаж шийдэх юм гээд олон асуудал тодорхой биш. Хэдий дутуу ч оргүйгээс дээр хөтөлбөр байлаа.  Харамсалтай нь МАН-ын Засгийн газар, УИХ энэ хөтөлбөрөөс төсөв харамлав. Өөр олон янзын хөтөлбөрт төсөв баталж өгчихөөд ээжүүдээс харамлаж.
 
Хамгийн наад зах нь маш өндөр төлбөртэй сургуулиудад гэхэд 25 тэрбум төгрөгийн хувьсах зардал төсөвлөсөн. УИХ-ын гишүүд ч өөрсдөө хэлж байна. Жилдээ 4-8 сая төгрөгийн төлбөртэй 20 цэцэрлэгт улсаас хувьсах зардал нэрийдлээр 1.3 тэрбум төгрөг өгөх гэж байна. Төрийн ордныг засна гээд л хэдэн тэрбумаар төсөвлөдөг. Гэх мэтээр Засгийн газар хайр найргүй хэдэн тэрбумаар нь мөнгө үрж байна. Дээрхтэй адил гайхмаар янз бүрийн зардлууд маш их байгаа гэж...
 
Гэтэл яагаад хүн амын өсөлтрүү чиглэсэн бодлогоосоо мөнгө харамлаад байгаа нь гайхмаар. Бусад элдэв янзын халамжийг халаад, зөвхөн “Цалинтай ээж” рүүгээ мөнгө өгсөн ч яадаг юм. Болиулчихмаар хэрэгтэй хэрэггүй хөтөлбөрүүд зөндөө л байна. Оюутны 70 энэ тэр гээд л. Түүний оронд хүн амаа өсгөхөд чиглэсэн бодлогоо хэрэгжүүлье л дээ. Монгол Улсын хүн ам 2-3 сая хүртэл 30-аад жилийг зарцуулсан. Одоо 3-4 сая хүртэл дахиад л 30 жил зарцуулах уу. Хүн ам 4-5 саяд хүрчихвэл улс төртэй, төргүй хөгжчихнө.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-22 06:27:19
    хараал, ерөөл нь мэдэгдэхгүй юу биччихсэн юм бэ??? Ямар ч байсан хүн амыг өсгөх нь аль ч засгийн бодлого байх шүү.Харин яаж вэ гэдэг л сонин байх.Цалинтай ээж.....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-22 04:38:16
    Энэ арай дэндэнэ ээ..............
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-22 03:28:44
    Сэтгүүлч ухаантай юм бол арай сийрэг бичиж болохгүй юу, юу хэлэх гээд байгаа юм, хараал ерөөл нь мэдэгдэхгүй үгийн цуглуулга, шүүмжлэх дон туссан мэдрэл муут
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2016-11-22 01:16:01
    Тэжээж чадахгүй байж олон хүнээр яадаг байна.Хүн нэмэгдэх тусам байр сууц, хоол ундны хэрэглээ нэмэгдэнэ.Ер нь дэлхий ертөнцийн хүн ам өсөх тусам байгаль эколог...
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн ойлгохоор юм бичээч 2016-11-22 00:47:33
    ямар ч логикгүй овоолго байна, гарчигынхаа снааг огт баталсангүй
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах