Д.Трамп шиг зангарагтай бай л даа

Дэлхийн хүчирхэг нэгэн гүрнийг ирэх дөрвөн жилийн турш тэргүүлэх эрхмийг сонгох сонгууль энэ сарын 8-нд явагдаж, “нялх” улстөрч Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Улс төрийн салбарт асар их туршлагатай Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг давж, 45 дахь Ерөнхийлөгчөөр тодорсон тэрбээр тангараг өргөснөөсөө хойш бүрэн эрхийнх нь хугацаа дуусах хүртэл цалин авахгүй. АНУ-ын төрийн тэргүүн жилдээ 400 мянган ам.долларын цалин авах бөгөөд “Трамп” гэх нэрээ үл хөдлөх хөрөнгийн бизнест тамгалчихсан эл эрхэмд энэ мөнгө хэрэггүй гэдгээ ялалт байгуулахаасаа өмнө ч, дараа нь ч илэрхийлсэн удаатай.
 
Угтаа 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй эрхэмд жилийн 400 мянган ам.долларын Ерөнхийлөгчийн цалин магадгүй хоолны мөнгөнөөс нь хэтрэхгүй биз. Харин энэхүү амлалт нь Д.Трамп гагцхүү “Аугаа Америкийг дахин сэргээнэ” гэх уриагаа ажил хэрэг болгож, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө л ажиллах нь гэх итгэл үнэмшлийг сонгогчдод төрүүлсэн байж ч болох.
 
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн үл хөдлөх хөрөнгийн магнат эдийн засгийн өсөлт нь саарсан улсынхаа төлөө ийнхүү цалингаа “хандивлаж” байхад, хэдийнээс зочломтгой зан, сайхан сэтгэлээрээ зартай Монголын парламент дахь тэрбумтан гишүүд сарын сая төгрөгийн цалинтайгаа зууралдсан хэвээр. Эдийн засгийн хямралд улс даяар нэрвэгдэж, төсөв нь мөнгөгүй, иргэд нь ажилгүй болж, өрх бүр идэх хоолоо граммлаж байхад эрхэм гишүүд нүүрэн дээрээ хямрал ярих атлаа бодит байдал дээр 200 сая төгрөгийн цагаар гоёж баярхах аж. Жирийн иргэдийн шинэ гурван өрөө байр, машин авах хэмжээний үнэ бүхий цагийг парламентийн дөрвөн ч гишүүн зүүдэг гэнэ билээ. Үүгээр ч зогсохгүй жилдээ л тэрбум давсан орлого олдог хэд хэдэн гишүүд байдаг нь АТГ-аас гаргасан  төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ээс ил болсон.
 
Тодруулбал, жилийн 10 тэрбум төгрөгийн орлогоороо “Оргил” группын Ерөнхийлөгч бусад гишүүдээ түүчээлсэн бол дөрвөн тэрбумын орлогоороо ард түмнээ хэтэрхий тансаг хэмээн шүүмжилсэн Б.Дэлгэрсайхан гишүүн удаалах ажээ. Улмаар Ж.Энхбаяр, Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар дөрөв, Ц.Гарамжав гурав, С.Батболд, Н.Цэрэнбат нар хоёр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн 1.3, Б.Ундармаа нэг тэрбумын орлогоороо тус тус удаалж байгаа бол хэдэн зуун саяын орлогоороо З.Нарантуяа, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол нарын гишүүд баян гишүүдийн жагсаалтыг үргэлжлүүлнэ. Үүнээс гадна хадгаламждаа 20 хүртэл тэрбумтай Б.Наранхүү нарын гишүүд цөөнгүй.
 
Улс эх орны эдийн засгийн байдал хүндэрч, дампуурах шахсан хувийн компанийн ажилчид цалингаасаа хүртэл татгалзаж байхад энэ мэт тэрбумтан гишүүд нүдэн балай чихэн дүлий мэт дүр эсгэх аж. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөсөн тэрхүү цаг үед тэднээс өөр эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаагүй л болов уу. Тэртэй тэргүй жилийн тэрбум давсан орлоготой тэдэнд гишүүний цалин тийм ч их мөнгө биш л байх. Хэрэв тэд Д.Трамп шиг зангарагтай байж, жилийн цалингаасаа татгалзчихвал, нэг гишүүнээс жилдээ хамгийн багаар бодоход 18 сая төгрөг хэмнэгдэнэ гэсэн үг. 30 гишүүн цалингаасаа татгалзлаа гэхэд 540 сая төгрөг хэмнэнэ. Энэ мэтээр гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлж, улс төрийн соёл, цаашлаад тэрбумтны зангарагаа харуулаач.
 
Магадгүй Д.Трамп шиг байж чадвал, хэдэн сая төгрөгийн үнэтэй цаг зүүж, цүнх барьж баярхсанаасч илүү өөрт нь итгэл хүлээлгэсэн ард түмэнд гоё харагдах биш үү.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-01 01:09:04
    шуналтай хүмүүс хэзээ ч одоо больё гэж хэлдэггүй юм тэднийг хүчээр болиулдаг юм хүн төрлөхтний түүхийг сайн унш
  • bagsh 2016-11-29 23:45:41
    tsalingiin tsaasan mongoor bogsoo archdag baih aa 3 terbumiig awna hediig ni toirogtoo hediig ni ooroo awah we gedgee bodchihson baigaa.
  • Zochin 2016-11-29 06:04:45
    Ulam iluu tsuslah daind orson humuus shdee.nud ulaan mungu tsagaan,uhtlee tsusalna naaduul chini
  • Зочин 2016-11-22 06:12:47
    яаж улсаас нэмж идэх үү гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа хүмүүстэй чинь юугаа ярьдаг юм бэ, хөдөө орон нутагт ажиллахдаа төсвийн мөнгөөр хооллоно
  • Зочин 2016-11-22 04:46:15
    Тэрбумтан гишүүн бүсгүйчүүд чинь төсвийн мөнгөөр гадаадад явж газар үзэж байгаа биз дээ
  • ЗОЧИН 2016-11-22 02:52:38
    ХӨГИЙН ЮМ БИЧИХЭЭ БОЛЬЖ ҮЗ. НААДУУЛ ЧИНЬ ТЭГЭЭД ЯАЖ ЦАЛИНГААРАА МАШИН, БАЙР АВАХ ЮМ. ДЭЭР НЬ ГАР УТСАА ТӨЛНӨ. ХӨӨРХИЙС. ХА ХА ХА.
  • зочин 2016-11-22 02:35:01
    цалингаа хандивладаггүй юм гэхэд цас хайлуулах бодис авч нийслэлдээ өгвөл яасан юм бэ
  • зочин 2016-11-22 02:17:50
    Тйим цусан зүрхтэн наана чинь байхгүй. Яаж нэмж идэх билээ гээд бодож байгаа.
  • Novshnuud 2016-11-22 02:03:22
    Yag haragdaacheee