Гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ
Авлигатай тэмцэх газар энэ сарын 14-18-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 69 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-22 21:15:35
    Bayartsogtiig yagaad shalgahgui bna bas baterdene haachivaa arai shorond hiichihsen yum bish biz
    58.140.210.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-22 08:01:43
    ПАНИР чи ТВ9-ийн Батбилэг шиг дандаа хар мэдээ бичээд байвал түүндээ хордож үхнэ шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-11-21 13:08:13
    Хөгжлийн банкыг шалгаачээ. Маш олон гэмгүй залуучуудыг халаад оронд нь шахааны хүмүүсийг дураараа авч байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж байна.
    202.9.42.45
    Мэдэгдсэн Хариулах