Прокурорууд ур чадвараараа өрсөлдөж байна
Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор"Прокурор-2016" тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тэмцээний нэгдүгээр шатанд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын бүх хяналтын прокурорууд хамрагдаж, харьяа прокурорын газрууд тус тусын байгууллага дээрээ зохион байгуулж, шилдэгүүдээ шалгаруулсан байна.

 Харин өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын "Алдар" танхимд "Прокурор"2016 тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт эхэллээ. Тэмцээний нэгдүгээр шатнаас шалгарсан 32 прокурор энэ удаагийн шалгаруулалтанд оролцож, эрх зүйн мэдлэг, гэмт хэргийн зүйлчлэл, хэргийг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналттай холбоотой эрх зүйн бодлого бодох, эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, өгөгдсөн тестийн хэмжээнд ЭБША-ны зөрчлийг илрүүлэн дүгнэлт гаргах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварыг сорих, Албан хэрэг хөтлөлт, компютерийн хэрэглээний програм, цахим бүртгэл дээр ажиллах чадварыг сорих, өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих зэргээр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байна.

 Тэмцээн энэ сарын 24-ний өдөр өндөрлөж, дүнгээ гарган шилдэгээ тодруулна.
П.АНИР
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-21 09:10:01
    Дүүргийн хяналтын прокуроруудын мэдлэг гэж ёстой түй чёрт. Бүр уйлмаар. 60 ухна уралдахад 1 нь түрүүлж л таараа. Мэдлэгийг нь нийгмийн хөгжилтөй нь тэнцүүлмээр....
  • зочин 2016-11-21 09:05:33
    маш зөв арга хэмжээ болсон байна. хоосон толгойтой прокурорууд байгаа шүү. аргалж байгаад ар өврийн хаалгаар прокурор болчих санаатай олон хүн байгаа