Төрийн мөнгийг гарынхаа салаа бүрээр цацаж, хөлжигсдийн тоог нэгээр нэмсэн хүн бол Р.Онон. Түүнийг өнгөрөгч тавдугаар сард Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-с саатуулаад байсан юм.
Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татан баривчлаад байгаа юм. Энэхүү хуулийн заалт нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна.
Гэвч түүнийг өнгөрсөн сарын 25-нд суллажээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг суллаж гадуур байцаах болсон байна. Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож хууль бусаар хөрөнгөжсөн гэдгийг нь хоёр ч байгууллага тогтоож хэргийг нь шүүх рүү шилжүүлээд байхад мань эр “уснаас хуурай”-гаараа гарч ирлээ. Түүнийг батлан даалтад гаргасан байна.
Р. Онон нь Зам тээврийн яамны газрын дарга байхдаа Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан гэх. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзэж байв.
Мөн Р. Онон жил бүр гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн ч Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 800 сая төгрөгийн үнэлгээтэй байртай. Үүнийгээ санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа хуулийнханд тодорхой тайлбарлаж чадахгүй байсан гэх. Үүн дээр нэмэгдээд Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр “Ланд круйзер-200” автомашиныг тус тус худалдан авсан байжээ. Гэвч мөн л эдгээрийг хөрөнгийн ямар эх үүсвэрээс авснаа мөн л тайлбарлаж чадаагүй байна.
Ийнхүү төрд шургалж, өнгөтэй өөдтэй бүхнээр өөрийгөө тордсон эрхэм аавын хаалга татсан ч батлан даалтад гарсан байх. Татварын төлөгчдийн мөнгөөр чөлөө завгүй тансагласан гэх үндэслэл хангалтгүй байв уу, эвсэл...
Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагч түүнийг яагаад суллав???