Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй орон даяар цас их хэмжээтэй орж, хүйтний эрч эрс чангарсан. Улмаар хальтиргаа гулгаа үүсэж,  замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд осол аваар гаргах нь  нэмэгджээ. 

2016 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг Зам тээврийн осолд сургуулийн насны таван хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Найрамдлын зам, Цанын баазын баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 47 настай эрэгтэй л-ийг мөргөж амь насыг нь хохироон  хэргийн газрыг орхиж явсан байна.

СХД-ийн нутаг Ханын материалын зам, Өндөр настны автобусны буудлын замд H.Sonata  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай Ц нарын гурван хүнийг мөргөж гэмтээжээ.

Орон нутагт: Дорноговь аймгийн Алтан ширээ сумаас баруун урагш 50 км-т шороон замд Horth Benz  маркийн Н жолоочтой авто машин онхолдож  жолооч 57 настай эрэгтэй н-ийн амь нас хохирсон байна.  

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна. Орон нутгийн бүх замуудад  хальтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох газруудаас зөвлөж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kotok 2016-11-21 15:07:19
    Бат-Үүл бүх цасыг оронгуут арилгачаад болохгүй Коток орж гулгадаг байлаа БИД.
  • хотынхон 2016-11-21 07:02:30
    Тэгэлгүй яадгийн, хүрз, шүүр барьсан нэг ч хүн үзэгдээгүй. Мөлхөөд, мөлхөөгүй нэг нь мөргөлд, бүр мөлхсөн байсан ч мөргөлд гээд орхисон биз дээ та нар