Хуурамч хаягаар иргэдийг сүрдүүлж их хэмжээний мөнгө авах хэрэг нэмэгдэж байна гэв
Сүүлийн үед цахим орчноор буюу фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдийг сүрдүүлэх, их хэмжээний мөнгө авах, дарамтлах зэрэг хэрэг нэмэгдэх болсоныг ЦЕГ-аас анхааруулж буй.

Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь хуурамч фэйсбүүк хаяг нээж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл, видео бичлэгийг цуглуулсан байна. Энэхүү зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй байршуулжээ.

Мөн эдгээр зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулж, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байсныг ийнхүү илрүүлээд байна. Бүлэглэн үйлдсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.

Цахим орчноор бусадтай танилцахгүй байх, хэрвээ танилцсан бол хувийн мэдээллээ өгөхгүй байхыг Цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.
 

П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-11-21 16:09:13
    Möngö ögch baixaar shyyd tsagdaad medegdex xeregtei shvv dee.Tolgoigoo ajiluulaach ee.Möngötei bolood shyyd xelseneer ni ögööd
  • irgen 2016-11-21 05:39:11
    Yamar humuus uildsen nertei ustai FB haygtai ni niited il tod zarlaachee tegj baij gemt hergiig taslan zogssono
    • имниа 2016-11-21 07:23:19
      иргэд өөрсдөө л хулхидуулахаа больчих хэрэгтэй шд. ямар тэнэг нь тэгж сайтаар танилцаж, хувийн мэдээллээ өгдөг байнаа. хохь нь л гэж хэлье дээ.