ДАШТ: Монголын баг өнөөдөр Хятад, Малайзийн багтай тоглоно

БНХАУ-ын Шиамен хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болж байна.

Таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид оролцож байгаа билээ.

Манай баг тамирчид өнөөдөр эхний тоглолтуудаа Хятад, Малайзийн багтай хийх юм. Харин маргааш Унгар болон Тайландын багтай тоглоно.

Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажиллаж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-21 05:23:58
    Тамирчдаасаа олон дасгалжуулагч яваагүй нь их юм даа