Хүйтний эрч суларна

Арваннэгдүгээр сарын 21-28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар цас орно. Салхи 24-25-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч хэвээр байх ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. Хугацааны эхээр хүйтний эрч өөрчлөгдөхгүй. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 14-19 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд Хэрлэн, Онон, Улзын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.   

Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.