Турк дэх монгол иргэдэд хандан анхаарууллаа

Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна.

Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн газруудаар гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт ихээр хийж байна.

Иймд иргэд та бүхэн бичиг баримтгүйгээр гадуур гарахгүй байж, хүн ихээр төвлөрсөн газруудаар явахгүй байхыг анхаарна уу.

Истанбул дахь Ерөнхий Консулын Газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-21 05:28:52
    Лалынхан ч бие биенээ хядаад дуусах нээ, үүнийг өдөөгч нь Америк байхаа, Трампаас айгаад Баяр Англи явлаа, хүзүүгүй толгой юу бодож байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах