Чиндао: Монголын баг дөрөвдүгээр байрт бичигдлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ жилийн сүүлийн Гран При тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх хүч үзэж, гурав нь шагналын тавцанд гарсан бөгөөд багаараа дөрөвдүгээр байр эзэллээ.

Эхний өдөр гавьяат тамирчин Д.Амартүвшин 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн бол 66 кг-д ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль хүртээд байсан. Харин тэмцээний  хоёр дахь өдөр 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртсэн. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр 90 кг-д "Алдар" спорт хороо "Женко" клубийн тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана, -100 кг-д Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Хутагын Цогтгэрэл нар мөнгөн медаль хүртлээ.

Мөн +100 кг-д залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр хүрэл медаль хүртсэнээр Монгол улс 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байрт бичигдлээ. Тус тэмцээнд Монгол улсад бэлтгэл сургуулилтаа базаасан ОХУ-ын шигшээ 4 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол 4 алт, 3 хүрэлтэй Япон хоёрт, 3 алт, 4 мөнгө, 8 хүрэлтэй БНХАУ-ын баг гуравдугаар байранд бичигдсэн байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sonin yum  2016-11-21 09:18:03
    hamag yumaa sudluulaad diilehee baichih yum, yah gej hamtarsan beltgel hiideg bainaa.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-21 01:12:40
    Орос Хятад хоёрын дундаас алтан медаль авна гэдэг бол чамлахааргүй амжилт шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах