Н.Алтанхуягийн “ганцаардал”

“Алтан гадас” АН-д хүчирхэг байв. Гэвч энэ түүнийг Ерөнхий сайдын албанаас “хөөгдөх” хүртэлх үйл явц. Үүний дараахнаас Н.Алтанхуягийн “Алтан гадас” фракц хоёр хуваагдаж, гишүүд эргийн хоёр талд гарцгаасан гэх. Энэ тухай Н.Алтанхуяг өчигдөр “хар хайрцаг” нэвтрүүлгээр олон нийтэд ил болголоо. Тэр “ Ч.Сайханбилэгийг надаас болон Монголын ард түмнээс урвасан хүн” хэмээлээ. Мөн тэрбээр “"Хууль хяналтын байгууллага байтугай УИХ-ын гишүүд нь тушаал биелүүлдэг болсон" гээд “Шаардлагатай бол намайг шалга” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг ямар шалтгаанаар хорьсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бол төрсөн дүү Н.Наранцэцэгийг мөн л АТГ-аас баривчлан цагдан хорих 461 ангид саатуулсан билээ. Түүнчлэн Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд хилээр гарах эрхийг нь хориглоод байгаа билээ.

Мөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан хүргэн Г.Дэнзэн нь хэдэн тэрбумын асуудалд орооцолдож, хууль шүүхийн хаалга татсан. Үүгээр ч дуусаагүй АТГ-ынхан тухайн үед Н.Алтанхуягийн охин, хүргэн төдийгүй "Алтангадас" фракцийнх нь Ж.Батсуурийг /"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан/ цагдан хорьж байсан билээ. Харин өдгөө төрийн тусгай хамгаалалттай жирийн иргэн болсон Н.Алтанхуягийнхныг мөрдөж шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Харин тэр энэ үед “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ" хэмээн мэдэгдэв. Харин дүүгээ шалгуулж эхэлсний дараа өдөр Н.Алтанхуяг цахим хуудаснаа "Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Урсдаггүй гол ширгэдэг. Монголыг маань сорчлон мөлжиж байгаа нам дамнасан бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ" гэж бичжээ. Харин түүнд хүч дутаж байна. Тэр ганцаардаж байна.

Энд нэгэн түүхийг сануулъя. 2000-аад оны үед Н.Энхбаяр улс төрд хаанчилж явсан үе. Тухайн үед “Урт шар дээлтээс болгоомжил” хэмээж байв. Харин одоо Н.Энхбаяр хуулийн байгууллагаас “Удаа дараа дуудаад байхад ирэхгүй бол...” гэсэн сануулгатай. Намтартаа “Ялтай” гэсэн үгтэй болчхоод байна. Түүний дэргэд хэн ч алга. Гэхдээ Н.Энхбаяр хэзээ ч ухарч, амбицаа дарж, шуналаа татаж байсангүй. Энэ бүхний эцэст МАХН 2016 оны сонгуулиар парламент ганцхан суудалтай болсон. Түүний хүсэл, шунал биеллээ олсонгүй.

Харин Н.Алтанхуяг Н.Энхбаяр шиг байдалд байна. Н.Энхбаярын 2011 оных шиг.

2012 он. Сонгуулийн дараа АН-ынхан, тэр дундаа “Алтангадас”-ын лидер Н.Алтанхуяг сонгуулиас өмнө өөрийнх нь эсрэг хөдөлж, бүр “Алтангадас”, “Нэг ардчилал”-аас бусад бараг бүх фракцийг нэгтгэн Ардчилсан хүчний холбоо байгуулж, “Шонхор”-уудыг нисгэж эхэлсэн З.Энхболд, Х.Баттулга нарын амбицийг эрх мэдлийн “бялуу”-аар намжааж сонгуульд оролцсон билээ. Дараа нь албан тушаалын “бялуу”-гаа амжилттай хуваасан. Тэр үед Н.Алтанхуяг хийгээд “Алтангадас” фракц хүчирхэг байв.

Харин одоо түүний хэлснээр түүнээс тэд урвасан. Одоо Н.Алтанхуяг “ганцаараа” байна.


П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Та ялнаа 2016-11-22 16:46:06
    Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай гэж яасан үнэн үг вэ. Гэхдээ та ялнаа, одоо ялахгүй бол хэзээ нэгэн цагт түүхийн шударга үнэн таны талд гарах үе ирнээ
  • Zochin 2016-11-22 14:52:02
    Яахаараа ганцаараа гэж? Олуулаа. Харин одоо сайд дарга хийж байгаа хумуус еермдийгээ ганцаараа гэж бодоорой. Монголчууд сайд , дарга нарт долигонохоо больсон?!...
  • Zochin 2016-11-22 14:21:29
    Altankhuyag bol zugeer l neg luivarchin
  • Support 2016-11-21 22:44:16
    Ta gancaardaaguiee. Tanii ard mash olon hun bgaa shuu!!! Taniig demjij bgaa shuu!!!
  • Иргэн 2016-11-21 22:42:16
    Энэ хүний бусдын тухай ярьсанд нь үнэний хувь бга байх, харин өөрийнхөө тухай ярьсан нь ч дээ? арай л сайн хүн үү
  • зочин 2016-11-21 15:38:28
    Алтанхуягийн аав бол өмчийн асуудалд холбогдож байсан,нэг хамаатан нь өмчийн асуудлаар дээд хэмжээ авсан гэдэг,түүнд бас өмч идэх гена мэдээж бгаа
  • Demjleg 2016-11-21 12:48:55
    Н.Алтанхуяг бол Монголын төрд хэрэгтэй их юм хийж бүтээсэн хүн. Монгол төрийн төлөө дэндүү их зүтгэсэн дээ. Монгол төр зутгэсэн хүндээ халтай гэжүү. Тийм бишээ!...
  • Зочин 2016-11-21 10:58:43
    ЕС болоод ергеж дэмжиж явсан хуучин найз нараа тоогоогуй гээ биз дээ. Хунд уед хамт явсан нехдее тоогоогуй хунийг цагийн найз нар нь харх шиг л хаяна биз дээ.
  • z 2016-11-21 10:00:46
    Altanhyag gemgui charailah hereggui ee ,hajuud ni enhbayr hamaagui cheber...
  • Зочин 2016-11-21 09:03:31
    Ялагдсан бол даруйхан бай, идсэн бол буцаан төл, ашигласан бол хариуцлагаа хүлээж сур. Худлаа хувьсгалч,, эх оронч хоосон дүр исгээд хэрэггүй.
  • Худлаа гэмгүй царайлаад хэрэггүй 2016-11-21 08:35:33
    Алтанхуяг гуай та ч тун муухай хүн дээ.
  • Gg 2016-11-21 08:35:08
    Elbegdorjiin buruu
  • Zochin 2016-11-21 06:47:25
    Mongoliin turiig 26 jil hamtran udirdsan AN, MAN namuud ulsiig hugjuulj chadaagui. Odoo henbugai ni ch hereg algaa ed naraas.
  • 777 2016-11-21 06:17:51
    Алтанхуяг, Ургамалцэцэг 2 намынхаа гишүүдийг доромжилж МАН-ынханыг дэмжиж байгаагүй бол ийм байдалд хүрэхгүй байлаа. Одоо дэмжиж байсан МАН-ынхан туслана биз
  • Demjij bn 2016-11-21 05:48:26
    Altankhuyagiig demjij bn.
  • zochin 2016-11-21 05:23:07
    Elbegdorjiig ogtsuulah heregtei
  • Зочин 2016-11-21 04:41:01
    С.Баяр ЕС болоод нууц амраг Цолмонгоо дэд сайд болгосон бол Алтанхуяг мөн ЕС болоод нууц амраг Ургамалцэцэгээ дэд сайд болгож байсан. АН МАН Олигархууд адил.
  • жирийн иргэн 2016-11-21 04:09:33
    Алтанхуяг албан тушаалаа хувийн эрх ашигтай биш улс эх орондоо ашигласан бол нилээд гайгүй нэр хүндтэй удирдагч байх байв.Даанч тэгсэнгүй.Шуналаа дийлсэнгүй дээ...
  • irgen 2016-11-21 04:02:19
    olon seheeten ajilgui bolsondoo ene tengees bolj. odoo demjih Mongol hun baih uu. idej uusan n zadarj ehelheer ard tumnii huu bolj jugelhee bolimoor yum.
  • Зочин 2016-11-21 03:57:35
    Энэ хүний яриагаар Эбэ болон Зи нар бол маш том МАФИ-ийн боссууд юм байна. Энэ 2 хүн Сайханбилэгийн ЗГ-ийг удирддаг байжээ.
  • зочин 2016-11-21 03:55:59
    мөрөөрөө ажлаа хийсэн бол ийм байдалд орохгүй байх байсан.
  • зочин 2016-11-21 03:41:16
    Алтанхуяг аа, АН гараад , чи, танай нам ард түмнээр яаж тоглож, басамжилж байлаа, улсын асар хөрөнгийг идэж, үрэн таран хийчээд одоо битгий жүжиглэ, луйварчин...
  • zochin  2016-11-21 03:28:32
    amjilt xusie
  • !!!!!!!!!!!!!!! 2016-11-21 03:23:00
    Монголд Төр байхгүй болж, оронд нам хэмээх гэмт бүлэглэлүүд гараад иржээ!!!! Энэ гэмт хэргийн бүлэглэлүүдийг устгаагүй цагт эх орон маань өөдлөхгүй!!!!
  • Zochin 2016-11-21 02:48:29
    Odoo hamgiin huchtei n bol G.Batkhuu bna. 2017 ond erunhiilegch bolno. Harj l baigaarai
  • уншигч 2016-11-21 02:39:55
    шалгуулвал олон хүн шалгуулах байх даа монголчууд муухай хүн мутай хүмүүс шүү дээ хүнийг дээш явахад нь долоочих гээд жаахан дордоод ирвэл зайгаа бариад
  • Зочин 2016-11-21 02:23:59
    яасан ичдэггүй юм бэ Алтанхуягаа, идэж ууж ханахгүй, эхнэр хүүхдээ шоронгийн босго дээр хүргэчихээд болоо юм бишүү
  • Me 2016-11-21 02:20:16
    Er ni bol Altanhuyagt uls eh ornoo uud tatah bolomj, erh medel bsan. ES bolmogtsoo l tomilgoonoosoo ehleed l buruudsan da.
  • Зочин 2016-11-21 01:35:01
    Алтанхуяг хулгайч таван толгойн гэрээг цуцалж хятадуудаас авсан мөнгөө буцааж төл
  • Зочин 2016-11-21 01:29:20
    Н.Алтанхуяг бол Монголын төрд хэрэгтэй их юм хийж бүтээсэн хүн.
  • Zochin 2016-11-21 01:16:31
    Zugeer ner adgiin hulgaich minii umnuus temtsene ch geh shig- sonin tsag uyed amidarch bna daa bid nar
  • зочин 2016-11-21 01:15:14
    Танайх чинь Элбэгдоржийн сайт бил үү?
    • zochin 2016-11-21 02:39:32
      hehe. neree tiim sh dee. ene comment ntr bol evgui bain sh d. buur barij idehnee haha.