Улсын начин Э.Энхбат түрүүллээ

Булган аймгийн Хангал сумын харьяат, Үндэсний спортын ууган гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд И.Доржсамбуу тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа, энэ жил Төв аймгийн баяр наадамд түрүүлсэн, аймгийн арслан Э.Ууганбаяр нар шалгарлаа. Ууганбаяр Улсын арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь нарыг дараалан хаяж, ийнхүү их шөвөгт шалгарсан юм.

Тавын даваа

1.    Г.Эрхэмбаяр у.ав –Э.Ууганбаяр а.а

2.    Н.Батсуурь у.а–Б.Номиндалай а.х.а

3.    Б.Пүрэвсайхан у.з–Ц.Сандагдорж а.а

4.    А.Бямбажав у.х –Э.Энхбат у.ө.и.н

5.    Д.Бат-Эрдэнэ у.х–Э.Даш у.н

6.    Б.Амарзаяа у.н–М.Бадарч а.а

7.    Б.Эрдэнэхүү а.х.а –Д.Амаржаргал а.а

8.    Н.Золбоо а.х.а –О.Хангай а.а

Зургаагийн даваа

1.    Н.Батсуурь у.а –Э.Ууганбаяр а.а

2.    Б.Пүрэвсайхан у.з–О.Хангай а.а

3.    Д.Бат-Эрдэнэ у.х –Э.Энхбат у.ө.и.н

4.    Б.Амарзаяа у.н–Д.Амаржаргал а.а

Долоогийн даваа

1.    Б.Пүрэвсайхан у.з–Э.Ууганбаяр а.а

2.    Э.Энхбат у.ө.и.н–Б.Амарзаяа у.н

Наймын даваа

1.Б.Пүрэвсайхан у.з –Э.Энхбат у.ө.и.н

      /үзүүрлэв/              /түрүүлэв/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.