Монголоос “ДҮРВЭГСЭД”-ийн орогнох байр Элчин сайдын яам болов уу

Засаг төр солигдсоноос хойш хийгдэж буй халаа сэлгээ, томилгоо одоог хүртэл дуусаагүй л байна. Өнгөрсөн дөрвөн жилд Монголоос хол байсан нөхдүүд эргэж ирж, даргын суудалд сууцгаагаад л. Сошиал ертөнцөөр Монголын хүйтэн, их цас орж байгааг гайхах нь нэн сонин. Халуун оронд, утаагүй газар дөрвөн жил уушгиа цэвэрлэчихээд ирсэн болохоор Улаанбаатарын их утаанд амьсгал нь давчдаж, хэд хоногийн цасанд хөл гар нь бээрч, суусан зөөлөн сандлаа бодож хатуу бэрхийг тэвчигсэд Монголоор л дүүрэн байгаа бололтой.
 
Үүний хажуугаар Монголд байж тэсэхгүй, утаанд уушги нь дасаж өгөхгүйн хажуугаар дипломат нэрээр гадаад руу дүрвэгсэд томилогдож эхэллээ. Зарим нь Улаанбаатарын утааг тэсэн байж зөөж хураасан хэдээ аваад гадагшаа явдаг ч байж магадгүй.
 
Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас нэр бүхий 10 хүнийг Элчин сайдаар томилох томилгоог УИХ- аар оруулж, дэмжүүллээ. Дэмжүүлэх ч юу байх вэ дээ, нэгэнт хийчихсэн тохироо, шийдчихсэн шийдвэрээ парламентад сууж байгаа нүдэн балай кнопчид шинэковуудаараа гар өргөн дэмжуүлэх үйл ажиллагааг хийв. Элчин сайдаар явж, гадны сайхан орнуудад бүрэн эрхтэй тарвалзах хүмүүсийн дунд Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан тэргүүтнүүд багтсан нь олон хүний уур ундууцлыг төрүүлсэн төдийгүй парламентад суугаа эрхбиш үгээ хэлчихдэг ганц нэг хүн шүүмжлэв.
 
Хугацаа нь дуусаагүй Элчин сайдуудыг эргүүлэн татаж, оронд нь хун явуулж буй нь ч “хэрүүлийн алим” болсон юм. Ерөөс Монголоос ямар нэг байдлаар 'дүрвэх' сонирхолтой хүмүүсийг орогнуулах зорилготой томилгоо болчихлоо хэмээн хүмүүс ярьж байна. УИХ-ын гишүүдийн зарим нь ч иймэрхүү байр суурьтай байж, зад шүүмжиллээ. Тэр дундаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр нар хатуу үг сонсов. Тэднийг улс орныхоо төлөө хэрэгтэй зүйл хийж чадах уу гэж асуух нэгэн байхад “бохь зажлаад, пээдгэр байна” гэж загнах нэг нь ч байлаа. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй, өөрийн эрх ашгаа бодож явж байгаа юм биш биз гэж хардах гишүүн ч байсан.
 
Гэвч С.Баяр тэднийг юман чинээ тоосонгүй, харин ч өөрийгөө Монгол Улсад том гавьяа байгуулсан учраас тэр гавьяаныхаа амралтыг эдэлж, Англид Элчингээр суух ёстой хүн мэтээр хандана лээ. С.Баяр бол МАН-ын том лидер, цагтаа Орост Элчин явлаа. Монгол Улсын Ерөнхий сайд ч байсан. Сая 2016 оны сонгуулиар Монголдоо ирж, намаа удирдсан. Түүний өмнө гадаадад амар сайхандаа жаргаж байсан. Сонгуулиар намаа ялалтад хүргэчихээд, нэг хэсэгтээ л үзэгдэхгүй байж байгаад саяхан ирээд, Элчин сайд болох “бэлэг”-ээ гардаж аваад л Их Британи руу томилогдов. Эртнээс л тохирсон байсан байж таарна.
 
М.Энхсайханы хувьд өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын судсыг атгаж, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын үед өөртөө зориулж шинэ албан тушаал хүртэл гаргуулж байсан эрхэм. Гэвч тэр өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааг газар дор ортол муулсан ярилцлагуудыг байнга өгч, хэвлэлээр гаргадаг байлаа. Түүнийх нь хэтийн зорилго энэ байж. Одоо түүнд Монголд хашаад байх албан тушаал байхгүй: Тийм болохоор хүйтэн, утаа хоёроос зайлж, дулаан газар дураараа жарган суух эрхээ олж авахын төлөө зүтгэсэн нь ийм аягаар бүтэж байж болох юм. Тэр Шведэд суух Элчин болж чадлаа.
 
УИХ-ын гишүүн асан З.Алтай уг нь тэнд Элчин сайдаар сууж байгаа. Гэвч түүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татаж, М.Энхсайханыг явуулж байна. Бас л хоёр төрд нүүртэй хүн юм. Эсвэл хоёр намынхны судсыг “атгаж” чадсан хүн байж ч болох юм. Түүнийг гишүүн Х.Болорчулуун “Монголын үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан нөхөр” хэмээн улаан нүүрийг нь улалзтал хэлсэн.

Монгол төрийн алба харьсан бөх, тарсан хамтлагийн “орогнох” газар болж хувирчихаад байгаа. Түүнтэй адил Элчин сайд, дипломат алба гэдэг тохиролцооны хүнээ шахдаг, Монголд байх “эрхгүй”, бас сонирхолгүй болсон нөхдүүдийг орогнуулдаг газар болж байх шиг байна

 
Энэ мэтээр цөөнгүй хүмүүс Элчин сайдын суудлаар “шагнуулж” гадаад руу явлаа. Нэг талаараа Монголоос “дүрвэгсэд” гээд хэлчихэд ч буруудах юмгүй байх. Монгол төрийн алба харьсан бөх, тарсан хамтлагийн “орогнох” газар болж хувирчихаад байгаа. Түүнтэй адил Элчин сайд, дипломат алба гэдэг тохиролцооны хүнээ шахдаг, Монголд байх “эрхгүй”, бас сонирхолгүй болсон нөхдүүдийг орогнуулдаг газар болж байх шиг байна. Нэг ёсондоо дипломат алба дампуурч гүйцлээ гээд хэлчихвэл буруудсан болохгүй буй за.
 
Уг нь дипломат алба гэдэг хамгийн чухал харилцаа, жинхэнэ мэргэжил шаардсан, хатуу шалгуур үзүүлэлтүүдтэй газар байдаг л юм гэнэ билээ. Улс төрийн тохироо, шагналын маягаар өгөхөд бол тэр хүний боловсролтой, чадалтай, тухайн улсад эх орноо зөвөөр сурталчилж, Монголынхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах эсэх нь хэнд ч хамаагүй бололтой. Тэд л өөрсдөө сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь, сайхан инээмсэглэл тодруулаад Монголоос “дүрвэж” байвал болж байх шиг байна. Элчин сайдын суудлаа гэж.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2016-12-14 13:44:56
    bayr enhsaihan 2szig urbagczdiig szagnah bicz oor zygryy yawyylmaar um,dendyy umaa,tor gedeg mafiin cugluulga boloo ui
  • chono 2016-11-22 08:52:00
    Bas ene muu dolir sugar gj bnaaa uhdegui novsh
  • bayr mundag murilaa OT 2016-11-21 16:31:30
    OT gereeg oor hilj bolno gedeg aldart ugee heleed elcjin bolloo. er hurga youm bisheb uu.
  • зочин 2016-11-21 15:17:55
    Баяр,Энхсайхан гэдэг 2 урвагч элчин болдог юм бна даа.Тэндээ үхэж бүр иалга болоосой билээ.
  • НАМДАГ 2016-11-21 14:01:45
    С.Баяр Ерөнхий сайд байхдаа " Бие муудлаа" гээд худлаа хэлж хийсэн хэргээсээ мултарсан.Одоо ямар нүүрээрээ Монгол улсыг төлөөлж Англид суудаг байнаа.Ичиж амьд...
  • Болд 2016-11-21 12:05:56
    баярыг больё
  • зочин 2016-11-21 05:45:21
    АН-ын мэргэжлийн бус хүмүүсийн хажууд мундаг хүмүүс байна аа, сайн ажиллах хэрэгтэй
  • zochin 2016-11-21 05:35:00
    HAMGIIN GOL N LUIVARCHID EELJILJ NEGNIIGEE TANSAGLUULDAG IIN L NEGEN JISHEE N BAYR ANGLI D ELCHIN SAID BOLJIINO.BAYRIIG ANGLI BITGII AV.BUTC ...
  • ЖИРИЙН ИРГЭН 2016-11-21 04:31:17
    ортой л үг шүү.Энхсайхан өнгөрсөн 4 жилд Монгол төрөөр тоглож, өрөнд оруулсан хүн.Тиймээс Энхсайханыг явуулах нь зохисгүй, дэндүү ёс зүйгүй байдал мөн шүү....
  • Zochin 2016-11-21 03:10:51
    Yun sain baigaan , hulgaich , luibarchin , hudal , huurmag humuusiig omoorch hamgaalah hereggui , ene tetgebertee garah dohson obgonguudeer yah be de ,
  • Zochin 2016-11-21 01:02:40
    Xarin ch sain elchinguudtei bolson. Xyamsgar zangaa zasax talaar anxaaruulbal zugeer baix. Yadarsan uedee ochixod xunleg zan l chuxal daa