Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 17-25 ний өдрүүдэд цас үргэлжлэн орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй буй юм. Иймд орон нутгийн автозамд зорчиж байгаа иргэд замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулжээ. Мөн нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна.
Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулаад байгаа билээ. Хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөсөн юм.

П.АНИР
Оллоо.мн