Валютын сангийн төлөөлөгчид дахин ирнэ
ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан. Тэгвэл Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээр үргэлжилж буйг Монголбанкнаас мэдээлсэн байна.  Тодруулбал,  ОУВС-гийн ажлын хэсэг ирэх арванхоёрдугаар сард Монгол Улсад ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголбанкны  мэдээлэлд Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа тодотгосон байна. Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжино гэсэн эерэг төсөөлөлтэй байгаа аж.

УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурна гэсэн тооцооллыг Монгол банк гаргажээ.
 

П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.