Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах журамд өөрчлөлт оржээ
Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн арваннэгдүгээр сарын барилдаан өчигдөр боллоо. Хүчит 256 бөх зодоглосноос Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Бес богда бүргэд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Серик үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Т.Бэгзсүрэн, Б.Бат-Орших нар шалгарлаа.

Тус барилдааны өмнө МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч у.з Д.Мягмар, у.х Д.Сэрээтэр, у.н Г.Пүрэв-Очир нар бөхчүүдтэй уулзалт хийсэн байна. Энэ уулзалтаар бөхийн ёс жудаг, барилдааны үеийн шинэчлэгдсэн журмууд, наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болсон тухай, тэр шинжилгээг хэрхэн авах, хэрэгжүүлэх шинэ журмын тухай зэрэг асуудлаар танилцуулсан байна.
 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-21 03:41:42
    Та 4 хэрүүл хийж байхаар тэтгэвэрээ аваад гэртээ зурагтаа үзээд, цайгаа уугаад сууж байж болохгүй юу, алчуур ч одоо дүүрчээ, харин тэр давааны боорцогийг боль
  • Huga 2016-11-20 23:20:05
    Ene hogiin holboo nertei lalaruudiig tatan buulgaach ee, gants naadmaar cameraar shuuj chadahgui.heden zonog ovgonii 2 tsehiisen sohor nudeer shuudeg.
  • Батаа 2016-11-20 04:47:01
    Монгол бөх спорт юм бол хөлсөө арчих алчууртай болж болохгүй юу 21-р зуунд хөлсөө гараараа шудраад л ичмээр шүү