Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам заларсан долоо хоног
МАН үнэмлэхүй ялалт байгуулсан амжилтаа бататгаж, албан тушаалын хуваарилалтаа хийсээр байна. Өнгөрсөн долоо хоногт гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суух  элчин сайдуудыг томиллоо.

Мөн наадмаас хойш дуншсан АН-ын ҮЗХ хуралдаж, хоёр ажлын хэсэг байгуулах үүргээ биелүүллээ.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох содон үйл явдлын нэг бол Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Элчин сайдууд томилогдлоо

 
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг
-Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг
-Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
-Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
-Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
-Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
-Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
-Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
 -Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томиллоо.

АН-ын ҮЗХ хуралдлаа

АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн лхагва гарагт хуралдлаа. Хуралдаанаар АН-ын дүрмийг шинэчлэх төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсгийг Ш.Түвдэндорж ахалж, бүрэлдэхүүнд нь 40 гаруй гишүүд багтжээ.
 Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь ирэх сарын 06-нд болох Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалжээ.
 Энэ удаагийн хуралдаанд АН-ын генсек Л.Эрхэмбаяр нар оролцсон. Харин  АН-ын дарга асан З.Энхболд  хувийн шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй юм.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад  айлчилж байна

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад  өнгөрсөн баасан гарагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Гандантэнгчинлэн хийдийн удирдлага, лам хуврагууд угтан авсан юм.  Тэрбээр манай улсад дөрвөн өдрийн айлчлал хийх юм. Далай лам манай улсад ес дэх удаагаа заларч буй нь энэ.
Гандантэгчинлэн хийдээс энэ удаагийн айлчлалыг цэвэр номын айлчлал хэмээн тодотгож буй. Далай лам ням гарагт буюу өнөөдөр 09.30-15.30 цагийн хооронд Монголын сүсэгтэн олонд зориулж, нэн ховордсон номыг айлдаж байна. Тодруулбал, Богд ламын авшиг, Шар Жигжид бурханы насны авшиг гэсэн номуудыг айлдана гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдэгдээд байна.
Чөлөөт бөхийн холбооныхон  үймээн үүсгэв

МЧБХ-нд үүсээд буй зөрчил улам хурцаджээ. Тус холбооны өргөтгөсөн хурал өчигдөр “Блю-Скай” зочид буудалд болсон. Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчид төлөөлөгчөөр оролцож буй аж.
 Харин өнгөрсөн баасан гарагт Спортын төв ордонд байрлах Монголын чөлөөт бөхийн холбооны албан өрөөнд хэсэг дасгалжуулагч, тамирчид дайран орж, үймээн дэгдээсэн байна.
 МЧБХ-ны хурлын мандат олголт 14.00 цагаас эхлэхээр товлогдсон байсан боловч Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагчид, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид тухайлбал Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй хүн өрөөнд хүч түрэн дайрч орсон байна. Улмаар МЧБХ-ны хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авчээ. Тиймээс хурлын оролцогчид мандатгүй орох болсныг чөлөөт бөхийн холбооноос мэдэгдсэн байна.
Харин өчигдөр МЧБХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах Ажлын хэсгийг байгуулахаар болж хурлыг ирэх долоо хоног хүртэл түр завсарлуулав. МЧБХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумьяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol zaluu 2016-11-20 02:56:55
    Muusain shariin shashinii udirdagchiig hytad ulsad barij ogoh heregtei. Bid nariin oriig darah ch ym bilvv. Ene halzan sohoroos bolj olon ch mongol hun uhsende...