Энэ сарын 22-ныг хүртэл хүйтний эрч нэмж чангарна
2016 оны 11 дүгээр сарын 20-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 22-ныг хүртэл хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.

 2016 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн  баруун хэсгээр солигдмол үүлтэй, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр,Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр хөндийгөөр 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 5-10 градус,  говийн  нутгаар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30  градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bodol 2016-11-21 12:04:42
    garchigaa bitii sinsaatslaad baigaach naadahchini uls tor bishshvv dahij ingeh yum bol gomdol gargiishvv
    202.9.42.213
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-20 10:44:07
    Нэг их айж сандраад бх хүйтэн алга даа.Хэлээд байхад хүйтэнд яваад хөлдөж үхэхгээд байгаа хүмүүсийн төлөө төр нэг их санаа тавиад яахав дээ.
    202.9.41.113
    Мэдэгдсэн Хариулах
  • mash engiin 2016-11-20 07:03:06
    http://Cash4Visits.com/ref.php?refId=341469 энэ линкэр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсо
    202.126.91.98
    Мэдэгдсэн Хариулах