Нийслэлийн удирдлагууд цас цэвэрлэлээ
Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хотын дарга С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг энэ амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу өнөөдөр хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд Олимпын гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгажээ.

Хотын дарга С.Батболд “Улаанбаатар хотод нэг өдрийн дотор орсон цас зарим хэсэгтээ 20 см-т хүрсэн. Энэ байдал хэвийн нөхцөл байдлыг алдагдуулж тохижилт үйлчилгээний компаниуд хүн хүч хүрэлцэхгүй зэрэг хүндрэл учирсан. Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагууд тодорхой газруудыг хуваарилж аваад цас цэвэрлэж байна. Нийтдээ 10 мянга гаруй хүн цэвэрлэгээнд оролцож байгаа. Мөн энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байна. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас хүн бүр оролцож байж, цэвэр цэмцгэр, аюулгүй, тав тухтай байдлыг бий болгоно гэж үзэж байгаа юм. Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас өнөөдөр хуваарилж авсан гудамж талбайгаа төр захиргааны байгууллагууд дахин цэвэрлэхэд бэлэн байх учиртай” хэмээн онцолж байлаа. 


Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг хотын захиргаанаас халуун хоол, аарцаар дайлжээ. 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hotiin irgen 2016-11-21 02:46:32
    odor bolgon tseberleerei hu. show hereggvi dee. haramch hvn 2 dahin toldog gej. su mongoo haramlaad. haltirgaanaas garsan bidnii zardal ih ba shv
  • зочин 2016-11-21 01:34:52
    Энэ бол их сайн даргын ажлын арга барил биш шүү, цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөн дөө гэж Чингэс гуай зүгээр ч нэг хэлээгүй л болов уу
  • MAH shaanaa 2016-11-20 14:10:38
    xudlaa shoudaaad oor chadah ium alga uu
  • Зочин 2016-11-20 13:07:59
    Батболд даргад баяр хvргэе. Урд нь хэзээ ч хотын удирдлага ийм зvйл хийж байгаагvй. Залуу хvн манлайлагч байх нь чухал. Бахархах сэтгэл торж байна.
  • зочин 2016-11-20 07:04:33
    "тэнэг толгой хөлөө амраадаггүй" гэж үг байдаг юм. зохион байгуулж удирдаж чадахгүй бол өөрөө цэвэрлэхээс биш яая гэхэв.
  • dgsgsd 2016-11-19 19:34:21
    baga shoud
  • zz 2016-11-19 14:39:01
    zlaa ner oloh ged ydtsan bandiud ve lalruud chn