Ховд аймаг зудын байдалтай байна
Ховд аймгийн Булган суманд энэ сарын 8-ний өдрөөс өнөөдрийг хүртэл  цас үргэлжлэн орсны улсаас тус сум зудын байдалд оржээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг дарга Б.Амгаланбадрахаар ахлуулсан ажлын хэсэг  зохих арга хэмжээг авч  ажиллаж  байгаа аж.  Одоогоор Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсчээ. Тус сумын удирдлагууд аймгийнхаа онцгой комист хүсэлт тавьж, сурагчдын хичээлийг долоон хоногоор хойшлуулах шийдвэр гаргуулсан байна.
 

Мөн тус суманд үүссэн нөхцөл байдал сумын дотоод хүчин чадлаас давсан учир өвс тэжээлийн асуудалд анхаарах, үүнээс үүдэн малчид малаа цөөлөхөөр нядалгаанд оруулж байгаа учир малын махыг улсын нөөцөд авч борлуулахад туслах, айл өрхүүд түлшний хомсдолд орж болзошгүй байгааг харгалзаж Хөшөөтийн уурхайгаас хямд үнээр нүүрс татаж айл өрхийг нүүрсээр хангах, цасанд боогдсон мал хүнийг татаж авахад шаардагдах шатахууны асуудлыг шийдэх, хүн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар орон нутгийн удирдалагууд улсын онцгой байдлын комист хүсэлт гаргажээ.


Тус  сумын уулархаг нутаг, түүний салбар уулс зэрэг газруудад жилийн жилд цас их хэмжээгээр унаж 1944 оны зудаас хойш хэд хэдэн удаа зуд болсон байдаг аж. Тухайлбал,1982-1983, 1996-1997, 2000-2001, 2009-2010 онуудад цас их унаж зуд болсоны улмаас тус сумын иргэд  удаа дараа амьжиргааны гол эх үүсвэр болох мал сүргээ зуданд алдаж байжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-20 13:03:10
    1 мерт зузаан /100 см/ цасан бүрхүүл тогтсон хэрэг үү.
  • Монгол 2016-11-20 00:03:57
    Энэ жил малаа нядлаж мах сайн неецлесен нь хожно шуу. Малаа цеелж чанаржуулах нь маш сайн бух талаараа ашигтай. Зудыг давах бэлчээр хамгаалах болон олон талаар