Айраг суманд зам ашигласны төлбөр хураамж авах цэг нээгджээ
Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авахаар болжээ. Тус "Айраг Төлбөр авах цэг"-ийг энэ оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад оруулсан байна.
 
Энэхүү төлбөр авах нэгж нь Засгийн газрын хоёрдугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-ний дагуу зам ашигласны төлбөр хураамжийг “Замын сан”-д төвлөрүүлэн ажиллах юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-11-21 04:40:34
    өнгө үзэмж, загвар муутай ямар хачин муухай юм хийдэг юм бэ.Тэгээд бас олон улсын зам гээд байгаа шүү.Иччихлээ.Наад захын шатахуун түгээгүүр ч ийм үзэмж муутай ...
  • Nasantogtokh.A 2016-11-19 09:09:05
    Өчигдөр Замын-Үүдээс ирсэн. Замд нийт 1000, 1000-аар гурван удаа төлбөр төлсөн.