Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно, Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган  шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар  шөнөдөө  21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    7-12 метр. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө  5-10 градус хүйтэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи  20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ихэнх нутгаар явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-19 15:28:17
    yundaa surjigneed bgaa uls ve. bidniig baga baihad odortoo 22-26 hem huiten heviin l uzegdel biaashdee. oroi gadaa garch gulgaad l toglood l osson yumdaa