Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Ихэнх нутгаар цас ихээр орсны улмаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрчээ. Өнөөдөр 17:30 цагийн байдлаар Улаанбаатараас Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлд их хэмжээний цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа аж.

Иймд онц шаардлагагүй тохиолдолд дээр дурдсан чиглэлүүдэд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.