Нийслэлд 69 мянга гаруй иргэн цахим хэлбэрээр газар өмчилжээ

Нийслэлийн газрын албанаас 2014-2016 онд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ таван удаа, нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх  ажлыг зохион байгуулжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан байна.

Энэ оны арвандүгээр сарын 17-ний өдрийн байдлаар энэ онд нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 16139 иргэнд 820.88 га газар өмчлүүлснээс одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх чиглэлээр 2720 иргэнд 150.9 га газрыг, цахим хэлбэрээр 13356 иргэнд олгожээ. Түүнчлэн 668.64 га газрыг, хуулинд заасан хэмжээнээс илүү талбай эзэмшиж, ашиглаж байсан 45 иргэний 0.1595 га газрыг үнээр өмчлүүлж, зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 18 иргэний 1.14 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлүүлж  өссөн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Мөнхжаргал 2016-11-19 02:09:10
    Ээ бурхан минь, энэ МАН-гарууд цахим газар өмчлүүлэлтийг битгий зогсоогоосой билээ. Тэнэгтээд зогсоож магадгүй шүү.