Ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх боломжтой гэв
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ. Хурлын үеэр валютын ханшийн өсөлттэй холбогдуулан арилжааны банкуудыг долларын зээлийн нөхцөлөө уян хатан болгохыг уриалав.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав валютын зээлтэй иргэдийн зээлийг төгрөгт шилжүүлэх боломжтой гэдгийг онцлов. Ийнхүү үзэх болсон нь “Иргэний хуулийн 218.1 дэх заалт аж. Тус заалтад “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг гэлээ. 

Ам.долларын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалж доллараар зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд  хохирч байгаа талаар  “218.1 хөдөлгөөн”-өөс энэ сарын эхээр мэдээлэл хийж байсан билээ. Тус хөдөлгөөнийхөн ам.долларын ханш одоогоос таван жилийн өмнө 1300 орчим төгрөг байсан. Гэтэл тэр үед 20 мянган доллар буюу 28 сая төгрөг зээлж авсан хүн өнөөдрийг хүртэл зээлээ тасралтгүй төлж байгаа ч эргээд 40 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж буйг онцолж байсан юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-19 10:33:14
    End neeh ih yum meddeg har hereenuud olshrood guaglah ni yamar zavaan sonsogddog gej sanana aa
  • !? 2016-11-18 12:43:48
    Иргэний хуулийн энэ заалт буруу!!! Ер нь манай ИХ-д буруу заалт маш их бий шүү!!! Мулгуу хүмүүс боловсруулсан юм л даа!!!
  • n 2016-11-18 09:22:14
    Naad huulind chin tiim baidgiin bol yagaad hench ashigahgui hench ashigluulahgui bgaa yum. Hudlaa shaaj huuli yrisan lalruud. Tiim bdgiin bol chinii erh uureg b...