Д.Амартүвшин алт, Д.Алтансүх хүрлийн төлөө хүч үзнэ
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны сүүлийн Гран При ангиллын тэмцээн манай урд хөршийн Чиндао хотноо эхэллээ. Энэхүү тэмцээний эхний өдөр манай гурван бөх зодоглосноос хоёр нь медалийн төлөө хүч үзэхээр болоод байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин хүч үзэж, хятад, тайваний жүдочдыг дараалан ялж, финалд шалгарчээ. Мөн 66 кг-д хүч үзэж буй ОУХМ Довдонгийн Алтансүх хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тэрбээр А хэсгийг эзэн орны бөхийг ялснаар тэргүүлсэн бол хагас шигшээд ОХУ-ын Абдула Абдулзалиловт иппон бууснаар хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Чин Дагатай учраа таарчээ. Харин ОУХМ Адъяагийн Батсуурь эхний тойрогтоо Японы бөхөд ялагдал хүлээснээр тэмцээнийг орхисон байна.

Сонирхуулахад, сүүлийн удаа Чиндао хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн ирэх онд Хөт хотод болох ажээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.