Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цаашид юу ярих вэ

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цаашид дандаа баас ярих болсон гэнэ. Юу гэвэл, Улаанбаатарын хөрсний 82 хувь нь гэр хорооллын нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадсаар бохирдсон гэх судалгаа байдаг байна. Энэ нь бидний ундны усны цэвэр чанарт шууд нөлөөлж байгааг эрдэмтэд онцолсон юм. Хуримтлагдсан ялгадасаас үүссэн хорт бодис, түүгээр бохирдсон ус, агаар хүний биед элдэв халдварт өвчин үүсгэхээс эхлээд бүх төрлийн хавдарын эх үүсвэр болсоор байна.

Та орон сууцанд амьдардаг, крантандаа ус шүүгч суурилуулсан тул надад хамаагүй гээд өнгөрч болно. Гэвч таны зусландаа гаргасан гүний худаг, гадуур хооллодог үнэтэй рестораны хоол цайнд дээрх хорт бодис шингэсээр л байна.

Нийслэлд гэр хороолол үүсгэн оршин суугаа 200 мянган өрхийн нэг хувь ч хүрэхгүй хэсэг нь доторлогоотой бохирын агуулах нүх бэлдэж, түүнийгээ соруулдаг. Харин одоо өрх бүр жорлонгоо доторлогоотой болгож, хуримтлагдсан бохироо цэвэрлэх байгууламжид зардаг болтол нь сэтгүүлчид уриална гэсэн. Хуримтлагдсан ялгадасыг худалдан авч, бордоо үйлдвэрлэдэг эко үйлдвэр байгуултал нь шаардана гэсэн. Иргэн та ч үүнд нэмэр болж, баасаа мөнгө болгож, бохирдсон хөрс, агаараа аврахад нэгдэнэ гэдэгт найдаж байна. Хүн бүр дор бүрнээ шаардаж, давалгаалан шуурч, ганцхан сайн үйл бүтээе л дээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, Солонгосын ерөнхийлөгчийн авилга, Леонардогийн авсан Оскар, оффшор данстан, Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтаас илүүтэй энэхүү агаар, хөрсний бохирдолын талаар дуу хоолойгоо өргөөсэй гэж хүсч байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө та юу хийж чадах вэ?

Л.Батбундан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-20 09:01:46
    Чухал сэдэв байна. Дэмжиж байна
    59.153.114.214
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-19 09:53:04
    Yari Yari, bas dahin Yari! CHUKHAL SEDEV!
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • од 2016-11-19 08:39:14
    Одоогоос 20 жилийн өмнө япончууд өнөөдрийн манай хөрс, ус,агаарын бохирдол ямар гамшигт хүрэх тухай бидэнд сануулж байсныг тод санаж байна. ЧУХАЛ СЭДЭВ МӨН.
    66.181.186.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлдэгч 2016-11-18 12:36:22
    Мунгобаясгалан чадах уу??? Харин МАН-ынхаа ивээгч нарыг пиардаж паардаж л чадах байх.
    103.212.119.163
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭНЭ үнэн,бол Эрхэм гишүүд яагаад дуугүй  2016-11-18 11:48:32
    Улаанбаатарын хөрсний 82 хувь нь гэр хорооллын нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадсаар бохирдсон гэх судалгаа байдаг байна. -ХЭзээний хэний судалгаа вэ,яг уу,
    182.160.32.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Билгээ 2016-11-18 10:38:18
    Энэ хөлсний сэтгүүлчид хэн мөнгө өгнө, түүний аясаар чалчина.
    202.9.40.167
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!! 2016-11-18 08:50:30
    Биелдэг бол уул нь их л сайхан санаа юмсанж!!!!
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэвэр монгол хүн 2016-11-18 07:53:55
    Ямар сэдвээс ард түмнийг холдуулах гээд, юуг мартуулах гээд байна даа?
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах