АТГ-ын ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг орон нутгийн удирдлагууд, нийт төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, төрийн захиргааны албан хаагч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэн, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хуулийг танилцууллаа.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгуулав.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-19 14:34:23
    Замын-Үүдийн дарга болж баяжсан хүн болгоныг шалгаач. Ялангуяа сүүлийн 5 жилд ажилласан ардчилсан намын нэртэй луйварчдыг шалгахаа мартав
  • Төмөрөө 2016-11-18 07:32:17
    АТГ ажилаа зөв хий улсаас илүү төсөв нэмж 800 саяын үнэтэй замыг 2 тэрбум болгон мөнгө завшсан хумуус дэргэд чинь байна
  • ЗОчин 2016-11-18 06:59:40
    Авилгачид төрийн ордонд байхад хаа хамаагүй Замын-Үүд явж мөнгө үрээд, Баяр,Баярцогт, Энхсайхан гээд байгаа биздээ.