Соёлын үнэт зүйл хилээр гаргахыг завджээ
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор түүх, соёлын их хэмжээний үнэт дурсгал хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 04-ний өдөр гарсан бөгөөд гэмт этгээдийг Сайншанд дахь гаалийн байцаагч нар илрүүлсэн байна.
 
Сэжигтэн Б “Фургон” автомашинаа тусгай нуувч бэлтгэж, шал таазаа давхарлаж, дотор нь 84 төрлийн соёлын эд зүйл нуусан байсан аж. Эл хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа юм байна.
 
Мөн БСШУСЯ, ШУА-ийн шинжээчид үнэлгээ хийж, тухайн эд зүйлийн үнэ цэнийг тогтоохоор ажиллаж буй ажээ. Зарим шинжээчид хулгайлагдсан эд зүйлийг XVIII-XIX дүгээр зууны үеийнх байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baysaa? 2016-11-20 10:27:39
    Mongol ytagaan aldsan ni haragdaad bna?Yagaad tyyhiin ynet ed elegees hylgai hiij esbel gadags ni gargadag bna daa?Tolgoi ni hamyyrsanii sinj dee?...Ydaan orsin...
  • davaa 2016-11-20 02:31:31
    manai gaald uuniig tanih mergjiltenguud baidgimuu hytadaas oruulj irsen naimaachidiin hytad burhaniig huraagd baidiim bnleshdee
  • зочин 2016-11-18 08:15:42
    Үе удам дамжсан түүх соёлын зүйлд зүй бусаар хандвал өөрөө үгүй ч үр удам чинь энэ том алдааны төлөөсийг амиараа ч төлж болзошгүй. Монголчуудаа ийм зүйл бүү хий...