Нийслэлийн 337 км замд цас хайлуулах бодис цацжээ

“Хот тохижилтын газар”-ынхан өнгөрсөн шөнө нийт 12 машин, 24 жолооч, инженер техникийн ажилтантайгаар нийслэлийн 337 км замд цас хайлуулах бодис цацжээ.

Хуваарьт замууд буюу Яармагийн гүүр, Баянзүрхийн товчоо, 19-р хороолол,  Хурд  хорооллын  урд, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Тасганы овоо,  Шар хад, Энхтайваны өргөн чөлөө, Таван шараас Офицер хүртэл, Зурагтын уулзвар Баян хошуу, Хөтөл, Жанцан, Энхтайваны гүүр, Зайсан, Чингисийн өргөн чөлөө, Гадаад харилцааны яам, Их Монголын гудамж, Маршалын гүүр,  Их тэнгэр, 32-н тойрог, Сансрын тунель  өгсөх уруудах зам, Нарны зам, Халдвартын уулзвар, 4-р дэлгүүр, СУИС, Яармагаас Нисэх  Сонсголонгийн гүүр, Монос, Нарны гүүр, Гэсэр сүм, Гандигийн гудамж, Дунд гол, Эрчим хүчний гудамж, Саппоро, Сөүлийн гудамж, БЗД, Нохойтой хөшөө, Богд уулын зам, ХАА-н уулзвар, Гурвалжингийн гүүр, Гэмтэл 25-с дээш өгсөх, Модны 2-с дээш өгсөх зам, Сапорогоос дээш өгсөх, Нэгдүгээр хорооллын арын зам, Замын Цагдаагийн урд, Төмөр замын призер, Соёолж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Багшийн дээдийн уулзвар, 100-н айл, 17-н буудал, Долоон буудлын эцэс,  Дарь эх, Дамба, Бэлх, Сэлх  Дөлгөөн  нуураас Их тэнгэр хүртэл, Хан-Уул дүүргийн уулзвар, ХАА-н уулзвар зэрэг хариуцдаг бүх уулзвар, уруу өгсүүр замуудад нийт 99 тн бодис, давс цацсан байна.

Одоогоор Сүхбаатарын талбайд 9, гудамж талбайд 12 машин, явган хүний замын цасыг 350 гаруй хүн цэвэрлэж байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • доо 2016-11-18 07:51:55
    худлаа юм бичсэн бна. лав л саппарогаас таван шар хүртэл давс цацаагүй бна лээ.
  • өөөөөөө 2016-11-18 07:21:53
    давс бодис цацмар аядсан байна лээ. уулзвар дээр хэдэн хүрз хаяад л болсон болольой дог шүү.