Цаг агаарын аюулт үзэгдлээс урьчилан сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна

Цаг агаарын аюулт үзэгдэл үүсэх төлөвтэй байгаа тул Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын хэмжээнд энэ сарын 17-ноос 30-ны өдрийг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ. Энэ хүрээнд хариуцлагатай жижүүрийг салбарын бүх байгууллагуудад томилон ажиллуулж, ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлэхээс гадна цаг агаарын хүндрэлтэй байдлыг даван туулахад шаардлагатай төлөвлөгөө гарган зохион байгуулахыг ИНЕГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв, УБТЗ ХНН зэрэг байгууллагуудад үүрэг өглөө. Энэхүү арга хэмжээнд хяналт тавьж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг ЗТХЯ-ны холбогдох газрууд болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэгт даалгажээ. 

Тухайлбал, ИНЕГ-т нисэх буудлуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг бүрэн дуусгаж, шатахууны нөөц бүрдүүлэх, нислэгийн аюулгүй байдал хангахад шаардлагатай арга хэмжээг авч, бэлэн байдлыг шалгах, Агаарын тээврийн компаниудтай хамтран орон нутгийн нислэгийн хуваарь, чиглэлд зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Мөн улс, хот хоорондын болон ачаа, зорчигч тээврийн аж ахуй нэгж, тээвэрлэгч жолооч нарт урьдчилан анхааруулж, шаардлагатай сэлбэг, шатахууныг нөөцлөх, техникийн үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах, албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн хэрэслээр үйлчлүүлэх ач холбогдлыг зорчигчдод сурталчлан таниулахыг Авто  тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгажээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг хатуу мөрдүүлж, автобусны дулаалга, халаалтыг сайжруулахыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Цаг агаар хүндэрч, тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөлд УБТЗ ХНН-тэй хамтарч зорчигчдыг дамжин суух нөхцлийг бүрдүүлэх аж. УБТЗ ХНН нь цаг агаарын аюулт үзэгдэл үүссэн хугацаанд зорчигчийн вагоны тоог нэмэгдүүлж, нэмэлт төлбөр хураамж авахыг түр зогсоох арга хэмжээ авахаар боллоо.

Харин Зам, тээврийн хөгжлийн төвөөс халтиргаа, гулгааны эсрэг бодис, элс, давсны нөөцийг бүрэн бүрдүүлж, машин механизмын бэлэн байдлыг хангах, ажилчдын хувцас хэрэгслийн хангамжийг яаралтай хийж дуусгахыг салбарын сайд үүрэг болгов.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.