“Тусгаар тогтнолын өдөр”- өөр бүх нийтээр амардаг болохоор хуульчиллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Тусгаар тогтнолын өдөр” болгон бүх нийтээр амардаг байхаар хуульчлагдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ Миний бие энэ хуулийн төслийн санаачлагчдын нэг. Миний бие эсрэг байр суурь илэрхийлэхдээ хууль санаачлагчаасаа татгалзаж байгаа хэрэг биш. Гэтэл намайг хууль санаачлагчаас хассан байна. Энэ нь миний хууль санаачлах эрхэд халдлаа. Өмнө нь УИХ-ын дарга байсан З.Энхболд микрофон хаадаг байсан бол энэ УИХ гишүүний хууль санаачлах эрхэд халдах гээд байна уу” гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Байнгын хорооны хуралдаанаар О.Баасанхүү гишүүний эрхэд халдсан асуудал яригдаагүй” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.Анир
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-11-19 10:37:19
    Har hereenuudeee zugeer l amarchih tegeh uu yalaltiin bayar huuhdiin bayar ch bolgoson yaadag yum. Gants udur ugzug tevruuleed hevtuulchihgui olon yum hutsatsg...
    66.181.187.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Тусгаар тогтнолын өдөр бишээ!!!! 2016-11-18 12:40:52
    Жинхэнэ тусгаар тогтнолоо тогтоосон өдөр бол 1911 оны 12 сарын 29 юм шүү дээ!!! Манжийн эзэрхэлээс тусгаарласан өдөр шүү дээ! Харин 11 сарын 26 бол тунхагласа...
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2016-11-18 10:43:10
    190000 шахам төрийн ажилтантай ч ажлын бүтээмжээр дэлхийд сүүл мушгиж авилгах хээл хахууль хулгай луйвраар гаршсан улс амралтын өдрөө нэмээд хөгжих үү
    122.201.24.42
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-11-18 08:47:54
    Түүхийг гуйвуулж, доромжилж ханахгүй юм аа
    202.9.41.179
    Мэдэгдсэн Хариулах
  • эх оронч иргэн 2016-11-18 07:41:37
    маш зөв.Монгол улсыг тунхагласан, анхдугаар үндсэн хуулиа баталсан, нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсэн гээд олон түүхэн үйл явдлуудын өдөр тул бүх нийтээрээ тэ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-11-18 05:51:03
    Угаасаа хийх нэг их ажмлтай улс биш энгэж л суухаас
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах