Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн онцгой комиссоос ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрт тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудын сурагчдыг нэг цагт тарааж, нэмэлт автобусаар үйлчлэх арга хэмжээг тус аймгийн онцгой комиссын хуралдаанаас гаргасан байна.
Мөрөн сумын хэмжээнд 32 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэвч цаг агаар эрс хүйтэрсэн тул иргэдэд ялангуяа сурагчдад хүрэлцэхгүй байгаа учир Нөхөрлөл зам хоршооны хот хооронд зорчих зөвшөөрөлтэй автобусуудыг түр хугацаагаар тодорхой цагуудад нэмэлтээр үйлчилгээнд гаргахаар болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжэээ.

Б.Орхон