Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар уулзалдаж байна
“Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын” зөвлөлдөх уулзалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн дунд зохион байгуулж байна. Тус уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцож орон нутгийн оролцоог хэрхэн хангах шийдлийг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтаар “Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд анхаарах асуудлууд”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан”, “Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, Төр хувийн хэвшлийн түншлэл, Концессын талаар баримтлах бодлого” гэсэн сэдвээр илтгэл тавьж орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдөд нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх бөгөөд 21 аймаг, нийслэлээс ирсэн хөгжлийн бодлого төлөвлөгч нар аймаг, нийслэлд ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулж, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтонд хүрнэ.
П.Анир
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.