Хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
Өчигдөр оройноос эхлэн нийт нутгаар их хэмжээний цас орсон. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байгаа тухай Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

Өнөөдөр өглөө 07:30-09:00 цагийн байдлаар Улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч автозам засвар, арчлалтын /АЗЗА/ 25 байгууллагаас замын нөхцлийн талаар мэдээ ирүүлсэн байна. Уг мэдээгээр "Эрдэнэсант" АЗЗА, "Хархорин" АЗЗА, "Багануур" АЗЗА ,"Хөвсгөл" АЗЗА, "Төв" АЗЗА-уудын хариуцдаг замуудад халтиргаа гулгаатай байгаа  тул зорчих хэсгийн цасыг хусах болон өгсүүр уруу хэсгүүдэд цас мөс хайлуулдаг бодис цацаж шаардлагатай арга хэмжээ авч байгаа аж. 

Одоогоор хаасан зам даваа байхгүй ч зорчигчдыг замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг сануулж байна. Мөн орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд Автоээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн автобусаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.