Суварга бүтээх нь буян ч гэлээ...
Суварга бүтээх нь буян ч гэлээ хүүхдийн эмнэлэг байгуулах нь түүнээс хувь  илүү хэмээн хэлсэн байдаг. Яг үүн шиг албан байгууллага, компаниуд энд тэнд хөшөө, суварга босгож хадаг уяж байхаар нийгэмд шаардлагатай байгаа зүйлд нь хувь нэмэр оруулбал яасан юм бэ гэсэн санаа нэмэрлэе.
 
Тухайлбал, Монголд хорт хавдрын өвчлөл жил ирэх бүр өсөн нэмэгдэж байна.  Ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг эмч, мэргэжилтнүүд сануулж буй. Харин эдгээр хорт хавдартай болон бусад хүнд өвчтэй иргэдийн хувьд эмнэлгийн хүрэлцээ тулгамдсан асуудлын нэг болчихоод байна.
 
Тухайлбал, хорт хавдартай иргэдийн хувьд хөнгөвчлөх эмчилгээний тасаг гэдэг орон гэрээс нь өөрцгүй. Нэгэнт найдваргүй болсон өвчтнүүдийг энд байлгаж, амьдралынх нь үлдсэн хугацааг итгэл, найдвар, гэрэл гэгээтэй өнгөрүүлэхэд эмч, ажилчид тусалдаг. Хэдийгээр эдгэршгүй хүнд өвчнөөр шаналж байгаа ч тухайн өвчтөнд амьдралынх нь хором мөч бүхэн үнэ цэнэтэй. Хэзээ нэгэн цагт энэ хорвоогоос явна гэдгээ мэдэж байгаа боловч тэд эмнэлгийн орчинд, эмчилгээ, асаргааны тусламж авах нь тухайн өвчтөн болон тэдний ар гэрийнхэнд чухал зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
 
Дэлхий дахинд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үүсээд удаагүй. Анагаах ухааны бусад салбарыг бодвол харьцангуй залуу, 30 орчим жилийн түүхтэй ажээ. Харин манай улсын хувьд ердөө 10 гаруй жилийн өмнөөс л үүссэн байна. Тодруулбал, ХСҮТ- ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг 1999 онд тухайн үед тус эмнэлгийн захирал байсан н.Энхтайван гэдэг хүний санаачилгаар “Соросын сан” -гийн тусламжтайгаар байгуулж байсан аж.
Тухайн үед 10 ор, хоёр эмч, таван сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
 
Мэдээж, ямар ч өвчтөн гэр бүлийн гишүүний хувьд тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн хүн байдаг. Энэ нь алдагдаад ирэх үед гэр бүлийнхний, өвчтөний зовиур зовлонг хөнгөвчлөх үүднээс тус тасгийн эмч, ажилчид тусалдаг юм байна. Хэдийгээр хоногоо хүлээх гэж хэлэх нь муухай, харгис хэрцгий мэт боловч үлдсэн хугацаанд сэтгэл санааг нь тайван байлгаж, хийх юмаа гүйдэлдүүлсэн, ар гэрийнхэн нь ч сэтгэл санааг нь бэлтгэж үлдсэн хэд хоногт нь амгалан тайван, өвчиң зовиургүй байлгасан шүү гэх сэтгэгдэл үлдээхийн төлөө тэд ажилладаг аж. Харамсалтай нь, энэ бүх тусламж үйлчилгээг бүрэн гүйцэд хүргэж чадахгүй байгаад асуудлын гол нь оршиж байна.

Тогтвортой үйл ажиллагаатай, байнгын үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг нь ХСҮТ. Тус тасаг одоогийн байдлаар ердөө 20 хүрэхгүй хүнд үйлчилж байхад цаана нь хэчнээн мянган хүн энэ зовиур шаналгаа, өвчин зовлонтойгоо байсаар хорвоог орхиж байгаа бол. Ялангуяа хөдөө орон нутгийн өвчтөнүүдийн хувьд байдал бүр ч хүнд. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэгт байх тасаг ердөө хоёрхон ортой. Гэтэл аймгийн хэмжээнд нийт 360 гаруй хорт хавдартай өвчтөн бүртгэлтэй байдаг аж.
 
Нэг өвчтөн 10 хоног эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваад гарна. Нөгөө нь зөрөөд хэвтэнэ. Энэ маягаар нөөц бололцоондоо тулгуурлан үйлчилж байгаа ч хамрах хүрээ дэндүү чамлалттай. Эмнэлэгт хэвтэх гэж хоёр жил хүлээгээд хорвоог орхисон хүн ч бий. Тэгэхээр хорт хавдартай өвчтнүүдийн хувьд гэртээ зовж, шаналсаар хорвоог орхихоос өөр сонголтгүй болж байна. Хэдийгээр ХСҮТ өвчтнүүдэд хүрч, ажиллахыг чармайж байгаа ч тэдний нөөц бололцоо нь хаана ч хүрэлцэхгүй.
 
Тэгэхээр энд, тэнд хөшөө, суварга босгож, хадаг уяж орхиж байхаар нийгэмдээ илүү бодитой хувь нэмрээ оруулбал яасан юм бэ. Компаниуд, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, аль нэгэн сум, орон нутаг, эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тасгийг нь тохижуулах, цаашилбал шинээр байгуулахад хувь нэмрээ оруулбал тэр жинхэнэ бодит хувь нэмэр болно.
 
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-05-29 03:09:17
    Tomhon shig suvragand orson materialaar bagahaan baishin bariad yadarsan hund beleglevel jinhene buyan blno doo. Tarhinii turaaltai humuusiin barisan suvraga hedheen jiliin daraa nurj hog bolood uirch unahiin tzagt tuuniig tseverleh uureg noogdson nohduud
    202.170.71.165
    Мэдэгдсэн Хариулах
  • эрдэнэ 2014-05-12 11:06:03
    Тиймээ...энд бид сүсэгтэн ахмадуудаа гомдоож болохгүй боловч, суврага энэ тэр нь урлагын бүтээл л билээ. Үүнд, ялангуяа Баттулга сайд шиг суврага босгох хобби-тэй хүнд бол,тэр мөнгийг чухал тулгамдсан юманд нь зарцуулвал буян болохсон гэж бодох юм.Өнөөдри
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • GDFSGSDG 2014-05-12 06:16:19
    UUNIIG TARXINII TURAALTAI XUMUUS XIIJ ,OOGSHUULJ BAINA
    203.194.114.237
    Мэдэгдсэн Хариулах
  • moogii 2014-05-12 04:03:05
    энэ үнэхээр зөв байна хүмүүсээ бид хэзээ болтол хиймэл шүтээнд мөргөж мунхаглаж амьдрах гэсэн юм бэ 1900н он аль хэдийн дууссан шүү дээ хар ухаанаар бодсон ч гэсэн ойлгомжтой байна шүү дээ
    122.201.20.77
    Мэдэгдсэн Хариулах
  • эрдэнэ 2014-05-12 03:59:11
    энэ үнэн мэдээлэл шүү. хөдөө орон нутагт байгаа өвчтөн бол их л хүнд байгаа шүү дээ мөнгөтэй хүмүүс ёстой хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулавал суврагнаас илүү буян болноо өвдөж шаналж байгаа хүнийг энэрэх шиг буян хаа байхав.
    202.21.124.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтан 2014-05-12 03:55:09
    Зөв байна. Бурхны шашин сайхан шашин. Гэвч зарим нэг сургаал нь гэх үү дээ. суварга бүтээвэл маш сайн гэх ч юм уу. Мэдээж сайн л байх л даа. Тэгээд ч дээр үед ийм аймшигт өвчнүүд гарч байгаагүй байх. Одоо бол цаг өөр болсон. Сургаал ч гэсэн хуучирсан ба
    202.5.196.30
    Мэдэгдсэн Хариулах