Тусгай сургуулийн хашаанд барилга барих гэж байжээ
Саяхан Нийслэлийн засаг дарга С.Батболд сургууль, цэцэрлэгийн хашаанд барилга бариулахгүй, тус бүсэд барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээнд судалгаа хийнэ хэмээн мэдэгдсэн. Тус мэдэгдлээс хойш хоёр хоногийн дараа улсдаа ганцхан байдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Тодруулбал хашаанд СБД-ийн нийгмийн даатгалын байрыг барихаар болж  нийслэлээс газрын зөвшөөрлөө авчээ. Харин  барилга барих зөвшөөрөлгүй  байсан гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байлаа. 

Иймд багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүд сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрсдийнхөө хэмжээнд эсэргүүцэл илэрхийлэн,  тэмцэл хийжээ. Ингэсний хүчинд өнөөдөр барилгын компани ажлаа зогсоож, дахин ирээгүй гэдгийг тус сургуулийн дотуур байрны зохион байгуулагч Х.Золзаяа хэлж байна.

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Одоогоор манай сургуулийн газарт барилга барих асуудал зогссон байна. Бид тэмцсэний эцэст зогсоож чадсан. Барилгынхны ухсан нүхийг өөрсдөө бөглөчихсөн байгаа. Өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ирж танилцаад явсан. Асуудлыг судалж үзээд  удахгүй тодорхой шийдвэр гаргаад хариу мэдэгдэнэ гэсэн. Бидний зүгээс нааштай шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  Түүнчлэн барилгын компанийнхан сурагчдын барьж байгуулсан хүлэмж, ногоон байгууламжийг сүйтгэж газар ухсан гэдгийг тэрбээр мөн хэлсэн юм.

Тэгвэл улсдаа ганцхан байдаг тусгай сургуулийн газарт шунаж барилга бариулах шийдвэрийг хэн өгсөн бэ? Энэ асуудалд салбар яамныхан болоод дүүргийн боловсролын хэлтэс яагаад анхаарал хандуулахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө улаан нүүрээрээ тулж, тэмцэл хийхэд хүргэсэн бэ гэдэг асуудал гарч  ирж байна. 

Тус сургуулийнхны хэлж буйгаар сургуулийн газарт  Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байрны барилга бариулахаар 2015 онд газар олгосон аж. Улмаар асуудал гарч эхлэхэд сургуулийнхан хандаж болох бүх холбогдох байгууллагуудад хандсан ч нэгээс нь ч хариу ирээгүй байна. Тэр ч бүү хэл салбар яамныхан нь ч тэдний асуудлыг авч хэлэлцээгүй аж. Иймээс л барилгын компанитай багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл улаан нүүрээрээ тулж, барилгын ажлыг түр хугацаанд зогсоож чаджээ. Ингээд ухсан нүхийг нь хүүхдүүдийнхээ тусламжтайгаар бөглөсөн байна.  

Гэвч багш нарын хэлж буйгаар дахин хэзээ техник хэрэгсэлтэй дайрч орж ирэн барилгын ажил хийхийг хэлж мэдэхгүй байна гэдгийг хэлж байна. 







Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ииии 2016-11-20 08:18:24
    МАН.АН.нхан бие биенийхээ газрын бизнесийг баллаж байна.Адилхан л газрын фракцтай.Долир
  • хн 2016-11-19 12:58:35
    дахиад барилга баривал Батсайхан захирал шууд огцор битгий шуналдаарай
  • ер нь эзэн байна уу, 2016-11-18 11:24:57
    Энэ Улс орон ямар үед эзэнгүй болдогийг хар даа,Нөгөө хууль цагдаа АТГ,Тагнуул гэх мэт байгуулагууд байгаа юу,Иймэрхүү гардан байлдаан шиг л юм үе үе болох юм...
  • 8 2016-11-18 06:35:38
    Хөгжлийн бэрхшээлтэй гээд дээрэлхэж байнаа. Арчаагүй амьтад
  • ө 2016-11-18 05:39:47
    Нийгмийн даатгалын газар үйлчилгээний байгууллага. Энэ сургуулийн хашаан дотор ийм хөл хөдөлгөөн ихтэй газрын барилга баривал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ...
  • ЗОЧИН 2016-11-18 03:32:42
    ЗАХИРАЛ БАТСАЙХАН ГАЗРАА ӨГӨХӨӨР ТОХИРООД, ӨГӨӨ АВААГАА ХҮРТЭЛ ЯРЬЧИХСАН БАЙСНЫГ ТА НАР БОЛИУЛЧИХЛАА. БАТСАЙХАН ЗАХИРАЛ ХОХИРЧИХЛОО ДОО. ИРЭХ ХАВАР ДААГАА НЭХ.....
  • зочин 2016-11-18 01:52:49
    ийм их хоосон зайгаар энэ сургууль юу хийх юм бэ гүйлдэж тоглодог юм болуу биеийн тамирын зааландаа гүймээрдээ
  • зочин 2016-11-18 01:49:24
    Энэ улсад ажлаа хийдэг эрх мэдэлтэн байна уу? Ер нь НДХ, Татварын хэлтэс гээд л дүүрэг болгоны нэг нэгж тусдаа барилга барьж ороод байх шаардлагагүй биз дээ.