Чуулган, байнгын хороод хуралдана

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх ажээ.

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай.
 

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай.
 

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
 

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас: /Байнгын хороодын хуралдааны дараа/

  • Хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай.
 

15.00 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хэлэлцэнэ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.