Х.Клинтон: Дэлхийн хамгийн том гүрний хагарал сонгуулиар л ил гарлаа

АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд өвдөг шороодсон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон улс төрийн туршлагагүй нялх улстөрч гэгддэг үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн эрд ялагдсанаас хойш анх удаагаа олны өмнө гарч, мэдэгдэл хийлээ.
 
Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр “Дэлхийн хамгийн том гүрний гүн гүнзгий хагарал сонгуулиар ил болсон хэмээн онцолсон байна. Хиллари нийслэл Вашингтон ДС хотод зохион байгуулагдсан тусламж нэн шаардлагатай байгаа хүүхдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Children's Defense Fund” ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцжээ.
 
Улмаар үйл ажиллагаанд нь оролцохоор хүрэлцэн ирсэн хэдэн зуун хүний өмнө гарч, үг хэлсэн байна. Ингэхдээ “Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд маш олон хүн Америк орон өөрсдийнх нь бодож байсан шиг тийм улс мөн эсэхийг өөрсдөөсөө асуулаа” хэмээжээ. Мөн үргэлжлүүлэн “Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын үеэр ил болсон хагарал үнэхээр гүн гүнзгий байгаа ч, та бүхнийг сонсоосой гэж хүсч байна. АНУ-д өөрийн гэсэн үнэ цэнэ гэж бий. Өнөөдөр энэ танхимд ирэх миний хувьд тийм амар байгаагүй. Өнгөрсөн долоо хоногийг би ном уншиж, ноходтойгоо хамт унтаж л өнгөрүүллээ. Яагаад ч юм дахин гэрээсээ гармааргүй тийм сонин мэдрэмж надад хэд хэдэн удаа төрсөн” гэжээ.
 
Мөн тэрбээр энэ үеэр Доналд Трампын нэрийг хэдийгээр дурьдаагүй боловч, сонгуулийн сурталчилгааны үеэр хууль бус цагаачдын хүчээр нутаг буцаана гэх түүний амлалтаас иш татаж, “Хүүхдүүд ч гэсэн айж байна. Тухайлбал, Невада мужид надтай тааралдсан бяцхан охин эцэг эхийг нь энэ улсаас хүчээр гаргачих вий гэдгээс айж байгаагаа хэлээд уйлж билээ. Ийм байдалтай айдал хүйдэс дунд хүүхэд байх ёсгүй” гэсэн байна.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай, эдийн засагчид, улс төрийн салбарынхан, урлаг соёлынхон гээд бараг бүхий л салбарынхны дэмжлэгийг хүлээж байсан Хиллари Клинтон энэ сарын 8-нд болсон сонгуулиар төлөөлөгчдийн саналаар ялагдал хүлээсэн юм.
 
Гэхдээ тэрбээр сонгогчдоос авсан саналын тоогоороо тэргүүлж байсан удаатай. Тодруулбал, Хиллари Доналд Трампаас нэг саяар илүү санал авсан ч, төлөөлөгчдийн саналаар ялагджээ. Урьдчилсан байдлаар Хиллари Клинтоны төлөө Америкийн 61 сая 963 мянга, 234 сонгогч саналаа өгсөн бол Доналд Трампын төлөө саналаа өгсөн сонгогчийн тоо 60 сая 961 мянга 185 байсан аж. Ардчиллын орон гэгддэг америкчууд Ерөнхийлөгчөө шууд санал хураалтаар сонгодоггүй бөгөөд сонгогчдын төлөөллийн саналаар сонгогддог билээ.
 
Ямартай ч, сонгогчдынхоо тоогоор Трампыг тэргүүлсэн ч, төлөөлөгчдийн саналаар ялагдсан Хиллари Клинтон сонгуулийн дараах долоо хоногийг тун хүндхэн байдлаар өнгөрүүлж буй бололтой.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • З 2016-11-18 13:13:54
    Шинэ eрөнхийлөгч орос улстай зөв харилцаж дэлхий энхийн харилцаа тогтоож магадгзй хүн гарлаа
  • БАТ 2016-11-18 08:28:26
    АМЕРИК ГЭЖ НЭГ НОГООН ЦААС ҮЙЛДВЭРЛЭЖ БУСАД ОРНУУДЫГ ЦӨЛМӨЖ ДОЛЛАРААР НАЙМАА ХИЙХГҮЙ ГЭСЭН УЛС ОРНУУДЫГ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛСЭН УЛС. ОДОО Л ЗӨВ ХҮН ГАРЛАА. УЛС ОРОНД...
  • Зочин 2016-11-18 06:02:33
    Улстөрчид тэтгэвэрт гардаггүй юм уу. 70 , 80 тай хүмүүс ерөнхийлөгч болдог бололтой.
  • ИРГЭН 2016-11-18 02:32:23
    ЗӨВ Ш ДЭЭ.ГЭРИЙН АВГАЙ МИНЬ ГЭРТЭЙ НОХОЙТОЙГОО УНТААД Л БАЙЖ БАЙ.ТЭР НЬ ХЭН ХЭНДЭЭ ӨЛЗИЙТӨЙ.САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦАХ ГЭГЧ Л БОЛСОН ШҮҮ....