Өнөөдөр болох үйл явдлууд
09:00-14:00 цагт: Швейцарийн хөгжлийн агентлаг, ХХААХҮЯ-тай хамтран "Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” Үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөн өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүний үзүүлбэр, "Ногоон алт", "Малын эрүүл мэнд" төслийн үр дүнгээр гаргасан үзэсгэлэнгээр үргэлжилнэ. Хаана: Bluesky зочид буудлын Кристалл танхимд

10:00 цагт: НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батална. 

10:00 цагт: "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцоно. 

10:00-15:00 цагт: Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төвд МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистрын оюутнуудын санаачлагаар “НАС БОЛ ТОО” өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр ахмадуудад ном, гарын бэлэг түүнээс нэн асрамжинд байдаг 50 гаруй ахмадад живх өгнө.

11:00 цагт: “Сонгино” бие даан амьдрах төв “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” гэсэн сэдвээр хийсэн мониторингийн тайлангийн үр дүнг СХД-ийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтануудад танилцуулах, хэлэлцүүлэг болно. Хаана: СХД-ийн 12-р сургуулийн хурлын танхимд

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “S.A.I.R Prince”,Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Давааням, шавь нар болон шинжээчдийн хамт "Дэлхийн түүх, Аугаа их нээлт-20 жилд" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-иас “Төрд хүргэх мэргэжлийн байгууллагуудын мессэж” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Соёлын төв өргөөнд. Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойн баярын хурал дээр хотын дарга С.Батболд үг хэлнэ.

14:00 цагт: БХО-д эхлэх “Боловсрол судлал, арга зүйн судалгааны уламжлал, шинэчлэл” хуралд ШУА-ийн академич Н.Бэгз Б.Жадамбаа, БХ-ийн захирал М.Итгэл, БМДИ-ийн захирал А.Туяа С.Батхуяг (Sc.D, проф) Ч.Пүрэвдорж (Sc.D, проф.) Ж.Энхтүвшин (М.Ed.) нар оролцоно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-18 02:01:07
    Энд хэлэлцэх гэж байгаа асуудал боловсролын өмнө тулгамдсан нэг номерийн асуудал мөн үү? докторууд аа. Өөр олон олон чухал асуудал байгаа юм биш үү?