Төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр  Архангайн зүүн, Булган,  Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв болон Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, төв болон баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15 градус хүйтэн хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.