БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгүүдэд чиглэл өгчээ

Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.           

 Иймд БСШУСЯ-наас томуугийн дэгдэлттэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдэд чиглэл өгчээ. Үүнд:

  1. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж буй хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт байнгын хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэнийн шүүс уулгаж байх
  2. Суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт ханиад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сургалт зохион байгуулах, Эрүүл мэндийн яамнаас зөвлөмжилсөн “Цэгэн иллэг”-ийг зааврын дагуу заавал хийж сургах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  3. Өвлийн улиралд хүүхдийг даарч хөрөхөөс сэргийлэн дулаан хувцас, малгай, бээлийг заавал хэрэглүүлж хэвшүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хамтран ажиллах
  4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулж, өвчилсөн тохиолдолд эмчээс өгсөн зааврын дагуу эмчлүүлж байх талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөх
  5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх, хүүхдийг сургуулийн орчинд ахуйн болон зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  6. Бага ангийн суралцагчдыг хичээл тарсны дараа эцэг эх, асран хамгаалагч нарт нь заавал хүлээлгэн өгч байх
  7. Цэцэрлэг, сургууль, дотуур байрын анги танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж, халаалт, түлээ нүүрсний татан авалт, нөөцөд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг чиглэлийг өгсөн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-20 06:15:18
    Yadaj suragchdiin amrsltiig ni hrvrnd ni oruulaach ee nam soligdloo grd buh yumiig holij dolih shaardlags bhgui shdee yadsj huuhduudeer oroldhoo bolioch
  • naraa 2016-11-19 12:14:59
    suragchid tsetserlegiin hvvhdvvdiig 11r sariin 20 s tvr amraamaar bn sibiriin hviten bolno gd bga.haniad vnheer ih emchilch yvuulad l butsaad hvreed bh ym
  • Tuk 2016-11-18 14:52:59
    Unen shu yu ch bologui bhad krantiilah her.gui. Estoi surjigneh yuma. Ihevchlen mahaar hoollidog mongol huuhduud zun hicheelleh bolomj muu ni ajiglagdsn shu.
  • ynjaa 2016-11-18 12:35:34
    Amraagaachee ovol amraad zun hicheellej bmaar umaa
  • Ана 2016-11-17 23:17:06
    Даргын хүүхдүүд машинаар явдаг л юм бга биз ардын хүүхдүүд жижиг томгүй алхдаг юм тэр зовлонг мэдэхгүй л дээ эд нар
  • Монгол аав 2016-11-17 10:02:58
    Өдийд крантилвал бүрмөсөн 3 сар хүртэл крантил. Өвөл болж л байдаг. Юу ч болоогүй байхад сүржигнэх гэж.
    202.9.40.151
    Мэдэгдсэн Хариулах
  • эцэг,эх 2016-11-17 09:48:06
    зүгээр каринтилаачээ.ямар сонин юмбээ.хүүхдүүд өглөө 7 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарна.хөлдлөө штээ.улс даяар аюултай үзэгдэл болно гээд бхад
    • zochin 2016-11-20 06:16:40
      Oorsdoo mashinaar yavdag himuus yu ch oilgohgui ee daarah horohiig medky shdee ed nsr