Ховд аймагт цасны зузаан 50см хүрчээ
УЦУОШГ-аас энэ 17-25-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурна хэмээн мэдээлсэн билээ.

Одоогоор Ховд аймгийн Алтайн нуруу, Бага улаан даваа, Бодончийн хавцал, Алтай, Үенч, Булган - Улсын хил хүртэл их хэмжээний ЦАС орж, цасны зузаан 40-50см байна хэмээн Автотээврийн тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Мөн өнөөдөр Увс аймаг Ялаатын орчимд их хэмжээний цас орсон байна.

Цас ихээр орж буйн улмаас зарим даваа гулгаа ихтэй байгаа тул орон нутгийн замд зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгох, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.