Хүчтэй шуурганы үеэр малаа бэлчээрт гаргахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, шуурахыг иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;

Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Хэрэв та төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авна уу хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нямдорж 2016-11-18 01:44:52
    Эрдэнэт, Сэлэнгийн замын нөхцөл байдал хүндэрсэн тул ард иргэдийг төмөр замаар явахыг уриалж өдрийн цагаар нэмэлт галт тэрэг гаргах хэрэгтэй.