Мал, амьтанд антибиотикийн эмийг оновчтой зөв сонгон хэрэглэх хэрэгтэй гэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” долоо хоногийн аяныг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уг аяны хүрээнд Хүнс,Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, малын эмийн салбар зөвлөлөөс мал эмнэлгийн холбогдох байгууллагуудтай хамтран малын эмч, мэргэжилтэн болон малчдын антибиотикийн эмийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, зөвлөмж гаргасан байна.

Мөн энэ хүрээнд мал, амьтны эмчилгээнд хэрэглэх антибиотикийн эмийг оновчтой зөв сонгон хэрэглэх, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа юм.

Антибиотикийн тэсвэржилтийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн мэргэжилтэн, малын эмч, малчин, бодлого боловсруулах үүрэгтэй хүмүүс, олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэн зохион байгуулж байгаа аж.
П.Анир
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-17 09:01:59
    Талх таллаж авч байгаа хүмүүс юугаараа антибиотек авах вэ багахан шиг доромжлоорой